Сүүлд нийтэлсэн ном

Талд өдөлсөн хун

“Талд өдөлсөн хун” роман нь уран бүтээлч хүний, тэр дундаа хамгийн эмзэг торгон мэдрэмжтэй балетчин хүний дотоод ертөнц, сэтгэл зүйн зөрчлийг гайхалтай уран яруугаар харуулсан бүтээл юм.

Уудам тал нутгийн амьдрал болон тайзны урлагийн харилцан шүтэлцээгээр дамжуулан хүний амьдралын мөн чанар, хайр дурлал, гоо сайхныг гүн ухааны өнцгөөс нээн харуулсан шилдэг роман болно.

Б. Эрхэмбаяр

Балтсүхийн Эрхэмбаяр нь банк, санхүүгийн салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ утга зохиолын салбарт хэд хэдэн роман өгүүллэгийн номоо уншигчдын хүртээл болгосон авьяаслаг зохиолч юм.

Тэрээр “Тасдаж үл болох сарнай”, “Алган хээ’ хоймсон роман, “Сүүтэй уулын савдаг”, “Талд өдөлсөн хун” зэрэг бестселлер романуудыг туурвижээ. Түүний уран бүтээл хүн байгалийн шүтэлцээ хүйн холбоо, хүний дотоод сэтгэлийг нарийн урладгаараа дүрүүд нь амьд, бүтээл нь сүнслэг мөн чанартай байдгаараа их онцлогтой.

Б.Эрхэмбаяр нь банкны салбарт гадаад харилцаа, гадаад зээл санхүүжилт, бонд босгох чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат эдийн засагч” цолоор 2024 онд шагнагджээ.

Банкир, зохиолч, уулчин​

Цуглуулга ном

Гарын үсэгтэй
Үнэгүй хүргэлт

Зохиолч Балтсүхийн Эрхэмбаяр Тасдаж үл болох сарнай, Алганы хээ 1, Алганы хээ 2, Сүүтэй уулын савдаг, Талд өдөлсөн хун 5 номын бэлгийн багц худалдаанд гарлаа. Үнэгүй хүргэлт хийгдэнэ.

Онлайн захиалга

Сүүлд нийтэлсэн

Холбоо барих

И-мэйл эсвэл миний сошиал хаягаар та хандаж надтай холбогдоорой.