Номнууд


Алганы хээ” романд хүний хувь заяа, түүний удам судар, заяа төөргөөс хамаарах боловч зөв үйлээр шударга үнэнийг эрэлхийлсэн амьдралаар замнавал хүн утга төгс, төвшин амарлингуй амьдралыг бүтээнэ гэдгийг харуулахыг зорьжээ. Энэхүү ном нь 1990-ээд оны Монгол улсын шилжилтийн нийгэм, тэр үеийн оюутан залуусын гэгээн ариун хүсэл мөрөөдөл, амьдрал, хайр сэтгэлийн мөн чанарыг Эрхэм уншигч танд хүргэх болно.  ... Алганы хээнд хүний амьдрал багтдаг. Ураг төрлийн хүний болон урьд хойд насны нүгэл, хийсэн үйлийн үр хүний алганы хээнд тусгалаа олдог...   Алганы хээ роман маань нээлтээ хийснээс хойш Интерном номын дэлгүүрийн шилдэг борлуулалmтай уран зохиолын бүтээлийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа билээ.
                 "Алганы хээ"
"Алганы хээ” романаараа хүний хувь заяа, түүний удам судар, заяа төөргөөс хамаарах боловч зөв үйлээр шударга үнэнийг эрэлхийлсэн амьдралаар замнавал хүн утга төгс, төвшин амарлингуй амьдралыг бүтээнэ гэдгийг харуулахыг зорилоо. 
Романы тэргүүн дэвтэр маань 1990-ээд оны Монгол улсын шилжилтийн нийгэм, тэр үеийн оюутан залуусын гэгээн ариун хүсэл мөрөөдөл, амьдрал, хайр сэтгэлийн түүхүүдийг Эрхэм уншигч танд хүргэх болно.


                          "Тасдаж үл болох сарнай"
Тасдаж үл болох сарнай
Хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг дор яагаад ариун хайр сэтгэл ба журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх булаг болохыг энэхүү ном өгүүлдэг. 
Өгүүллэгүүдийн баатруудын амьдралын дэнс дээрх алдаа оноо, эрхэм нандин сэтгэл, гэгээн хүсэл мөрөөдөл, уншигч таны сэтгэлд ухаарал, урам зориг, эрч хүч хайрлах буйзаа.



                            "Сайхан төрөх санааных"
“Сайхан төрөх санааных” ном нь Интерном, Мирном, Аз хур, Билэг, Ивээл, Корал, Голден бүүк, Анар, Нисэхийн номын дэлгүүр, Дархан хотын Номын ундраа дэлгүүрт худалдаалагдаж байна. Мөн 7677-7777 утсаар захиалан Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой.    Үнэ: 11,000 төгрөг.  Та уг номыг захиалгаар хүргүүлэх боломжтой.
“Сайхан төрөх санааных” хувь хүний хөгжлийн зөвлөмж нь эмэгтэй хүнийг зөвхөн гадна талаас нь өрөөсгөлөөр үнэлж дүгнэдэг хандлагаас үүдэн эмэгтэйчүүд, ялангуяа залуу бүсгүйчүүд өнгөн хэлбэрийг хэт хөөцөлдөн алдаа гаргах, амьдралд итгэх итгэл алдах явдал өнөөгийн нийгэмд түгээмэл байгаад шүүмжлэлтэй хандаж эмэгтэй хүний амьдрал, амжилтад дотоод гоо сайхны ач холбогдол, хэрхэн үүнийгээ нээн илрүүлэх, хөгжүүлэх, амьдралын зөв хэвшлийг бүрдүүлэх, зорилго тэмүүлэлтэй амьдрах тухай ном юм.


"Алганы хээ" роман Интерном, Мирном, Аз Хур номын салбар дэлгүүрүүд, Билэг ном, Ивээл ном, Coral ном, Анар ном, Голден бүүк зэрэг дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Мөн Дархан хотын Номын ундраа сүлжээ номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Мөн 7677-7777 утсаар захиалан Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой.
Захиалах - 76777777
Онлайнаар захиалах