Алганы хээ

Алганы хээ” романаараа хүний хувь заяа, түүний удам судар, заяа төөргөөс хамаарах боловч зөв үйлээр шударга үнэнийг эрэлхийлсэн амьдралаар замнавал хүн утга төгс, төвшин амарлингуй амьдралыг бүтээнэ гэдгийг харуулахыг зорилоо.
Романы тэргүүн дэвтэр маань 1990-ээд оны Монгол улсын шилжилтийн нийгэм, тэр үеийн оюутан залуусын гэгээн ариун хүсэл мөрөөдөл, амьдрал, хайр сэтгэлийн түүхүүдийг Эрхэм уншигч танд хүргэх болно.
... Алганы хээнд хүний амьдрал багтдаг. Ураг төрлийн хүний болон урьд хойд насны нүгэл, хийсэн үйлийн үр хүний алганы хээнд тусгалаа олдог...

![]() |
![]() |