МАХ БА ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ

3:43 PM

                                               МАХ БА ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ






Монголчууд бид хэтэрхий их мах идээд байна уу? Мах идэх таргалалт үүсгэдэг үү? Өөх хор уу хоол уу? гэх мэтээр бид их мэтгэлцдэг. Миний хувьд бол дээрх бүх асуултад хүний биед тэр тусмаа хүүхдээ хөхүүлж өсгөдөг эмэгтэй хүнд мах зайлшгүй хэрэгтэй гэдэг үгээр л хариулна. Маханд өөр юугаар ч ямар ч хоол хүнсэнд байхгүй орлуулшгүй бодис таурин агууллагддаг. Таурин нь зөвхөн амьтны мах булчинд байх онцгой төрлийн органик нэгдэл бөгөөд хүний биеийн булчин, тархи, ясны нийлэгжилт хөгжилтөд онцгой үүрэг гүйцэтгэдэг. ТАУРИН байгаль дээр ургамалд огт байдаггүй, ЗӨВХӨН АМЬТАН ЗАГАСНЫ МАХАНД БАЙДАГ.

Эмийн ургамлаар хооллодог Монгол бэлчээрийн малын мах бол тэр чигээрээ эм гээд хэлчихэд ч илүүдэхгүй байх. Дээр цагт эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуай нэгэн гадаад хүнтэй ярьж байтал нөгөөх нь “ТАНАЙ МОНГОЛЧУУД МАХНААС ӨӨР ЮМ ИДЭХГҮЙ МУУ БАЙНА” гэж шүүмжилж л дээ. Гэтэл Ринчен гуай бид махаараа дамжуулж 200 гаруй эмийн ургамал зооглодог улс төмс байцаахан тоохгүй байх нь аргагүй гэсэн гэдэг.

Өөхтэй махыг Европт олон жилийн туршид холестерин ихэсгэж зүрх судасны өвчлөл үүсгэдэг гээд хорьсон байсан. Гэвч одоо тэнд олноороо демент, альцхэймэр буюу ухаан сарних өвчинд нэрвэгдэх болсон бөгөөд үүний цаана өөхтэй махыг хорьсноос болж гэдгийг тогтоон эмч, эрдэмтэд нь хүн амаасаа уучлал гуйсан байна. Хүний тархинд өөх тос зайлшгүй хэрэгтэй.

Би өөрөө махан хоолтон. Магадгүй жингээ барих гэж ус ууж өвс идэж үзээгүй, хоол тэжээлээ хорьж мацаг барьдаггүй ч “хөвсийчихгүй” байгаад байдаг гол нууц маань миний мах түлхүү хэрэглэдэгтэй ч холбоотой байх гэж боддог. Өөх тостой махыг өөртөө их хорьдог байлаа. Гэтэл энэ нь цөсний ялгаралтад муугаар нөлөөлж цөс зогсингоших шалтгаан болсныг мэдснээс хойш хорихоо больсон. Гоолиг байхад мах ногоо түлхүү хэрэглэж, цагаан гурилын хэрэглээг марчихад болно гэж боддог.



ЗОХИОЛЧ  Б.ЭРХЭМБАЯР

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл