“АЛУУРЧИН УУЛ” НАНГА ПАРАБАТ

4:35 PM


“АЛУУРЧИН УУЛ” НАНГА ПАРАБАТ



Уг нь би уулчин хүний хувьд ууланд “алуурчин” гэх аймшигт нэр хоч өгч зүрхлэхгүй хүн. Гэвч санамсаргүй пост дээрээ ингээд бичсэнээс үүдэн уншигч     Яагаад ийм нэртэй болсон уул вэ? Сонирхолтой санагдлаа гэсэн тул Нанга уулын тухай товчлон хүргэж байна. Нанга Парабат, Nanga Parabat уул Пакистан улсад оршдог, дэлхийн 8000 м дээш 14 оргилын нэгд багтдаг. Nanga гэдэг үг пунжааб хэлээр “Том уул”, санскрит хэлээр nanga parvata буюу “нүцгэн уул” гэсэн утгатай үг юм байна. 


Энэ ууланд анх 1953 онд хүн авирсан боловч өвлийн авиралт 2016 онд миний бас нэгэн шүтээн Симоне Моро Simone Moro 2 уулчны хамт авирахаас өмнө хийж чадаагүй. Simone Moro-ийн энэ авиралтын тухай болон өмнөх нэгэн бүтэлгүй авиралтынх нь талаар тэдний хийсэн баримтат киног би амаа ангайгаад л үздэг. Хамт явж байсан нэг уулчин нь “татах тамхигүй болчихлоо буцая буцая” гээд буудаг хэсэг бол үнэхээр жигтэй шүү. Би хошигносон гэж боддог. Гэхдээ үгүй ч байж мэднэ. Бас сэтгэлд үлдсэн нэг хэсэг нь цасны нуралт (avalanche) болоод хүржигнээд ороод ирэхэд камертэй нэг нь цасанд дарагдаад бодитоороо цасан дороос гараад ирж байгаа юм.  

Дараа нь 2018 онд  Tomasz Mackiewicz, Élisabeth Revol нар өвөл авираад бууж явахдаа осолдож Револ аврагджээ. Хүний тавилан гэж Томас уг ууланд өвлийн авиралт хийх оролдлого 2010 оноос хойш олон удаа хийгээд анх 2018 онд оргилд гарсан боловч үүрд тэндээ үлджээ. Уулчдын нэг зовлон бас энэ шүү. Бүтэлгүй болсон бол болъё гэж зогсдоггүй “би яагаад чадсангүй вэ” гэж бодоод л зүтгээд байдаг. Тэднийг сураг тасрахад К2-т өвлийн авиралт хийж явсан уулын домог Денис Урубко авиралтаа зогсоогоод аврах ажиллагаанд оролцсон байдаг. Бас л их том үүрэг хариуцлага хүн чанар шүү.
Түүнээс хойш 2019 оны өвлийн авиралт хийсэн 3 уулчин сураггүй болсон гэхээр энэ мэтээр зорьсондоо хүрэх гэж яваад хэчнээн ч уулчин эрсдсэн юм. Тиймээс л Нангаг “алуурчин” гэдэг болж л дээ. Гэхдээ би уулчид ийм нэр өгөөгүй сэтгүүлчид хэвлэлийнхэн л хүний сонирхол татах гэж тэгж нэрлэсэн гэдэгт эргэлзэхгүй байна.   

2009 онд Талибаны салан тусгаарлагчид уг ууланд авирахаар ирсэн 10 гадаадын уулчныг үндсэн отогт байхад нь буудаж алжээ. Тиймээс Пакистаны ЗГ аялал жуулчлал уулын авиралтаа дэмжин энэ аймшигт явдлаас хойш уулчид аялагчдыг зэвсэгт цэргүүдээр хамгаалуулдаг болсон.  

Миний хувьд 2016 оны хавар К2 руу явах замд тааралдах энэ сүрлэг хайрханы барааг харж өглөөний нартайд зургаа татуулах завшаан тохиосон билээ. Би ч бас АК-тай хамгаалалт авч үзсэн хүн шүү. Одоо ч намайг хамгаалж явсан цэрэг эр нүүрхуудсаар надтай найз хэвээрээ.  
Nanga Parabat уулын гоё гоё зургууд олон байдаг ч би өөрийн авсан аялылн зургуудаар гоёхоор шийдлээ. Зөв биз дээ.  

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл