Залуу нас минь (шүлэг)
10:56 AMЗалуу нас минь
Гэнэн гэхэд дэндүү гэнэн миний залуу нас
Гэгэлгэн гэхэд дэндүү гэгэлгэн миний залуу нас
Өнгө мөнгөний хорвоод харин барьц алдаагүй миний залуу нас
Үнэт эрдэнэсийг өөрөөр нээсэн миний залуу нас
Мөнгөтэй эрийн гоёл болоогүй миний залуу нас
Мөрөөдлөөрөө амьдарч түүндээ зорьсон миний залуу нас
Дурлалд сохорч зүрхээ сэмлэсэн миний залуу нас
Дуунд уяарч аз жаргалыг мэдэрсэн миний залуу нас
Эрх муур шиг эр хүний нөмөрт нуугдаж яваагүй миний залуу нас
Эрхэмсэг оршиж тэмцэж явсан миний залуу нас
Ханиа толгойгоороо биш зүрхээрээ л сонгосон миний залуу нас
Хайрыг хамгаас дээдэлж чадсан миний залуу нас
Сувдан сондор шиг гоёмсог явсан миний залуу нас
Сувд эрдэнээр харин өөрийгөө арилжаагүй миний залуу нас
2011,07,04
Б.Эрхэмбаяр
0 сэтгэгдэл