БИ ГЭРЭЛ ГЭГЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭГЧ БОЛОХООС ОЮУН САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭГЧ БИШ нийтлэлийг минь уншсан олон хүмүүс яруу найрагч Л.Өлзийтөгсийн АРЧААТАЙ БА АРЧААГҮЙ ЭМЭГТЭЙ бичвэрт өгсөн хариу юм уу гэж асуугаад буй тул энэ талаар тодруулга өгөхөөр шийдлээ

3:07 PM






БИ ГЭРЭЛ ГЭГЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭГЧ БОЛОХООС ОЮУН САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭГ БИШ нийтлэлийг минь уншсан олон хүмүүс яруу найрагч Л.Өлзийтөгсийн АРЧААТАЙ БА АРЧААГҮЙ ЭМЭГТЭЙ бичвэрт өгсөн хариу юм уу гэж асуугаад буй тул энэ  талаар тодруулга өгөхөөр шийдлээ

Хариу гэх нь ч хаашаа юм найрагч бүсгүйтэй үзэл бодлын зөрүүтэй байгаагаа хүмүүст ойлгомжтой хүргэхийг хүсэхдээ өөрийн бие дээр жишээ татсан маань тэр. Мөн нөгөөтэйгүүр ингэж тэрүүгээр яваа хүний бичлэгийг өөр дээрээ чирч ирэхэд бас хэд хэдэн шалтгаан байсан бөлгөө.


Нэгэн учир

Миний бие үүнээс хэдхэн хоногийн өмнө нэгэн TV-д эмэгтэй хүний дотоод, гадаад гоо үзэсгэлэнгээ хэрхэн цогцлоох талаар санал бодлоо хуваалцаж ярилцах явцдаа хэлэх дуртай МУУХАЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ БАЙДАГГҮЙ АРЧААГҮЙ ЭМЭГТЭЙ Л БАЙДАГ гэсэн алдарт Кокогийн эшлэлийг дурьдсан нь лавтай. Энэ эшлэл миний Сайхан төрөх санааных номны өмнөх үгэнд ч багтсан байгаа.

Нэгэн учир

Энэхүү ярилцага дээр сурвалжлагч миний та яаж үндсэн ажлынхаа хажуугаар ном бичих, ууланд авирах, иог хийх, гэр орны ажил, үр хүүхдээ хүмүүжүүлэхийг зэрэг зэрэг амжуулдаг вэ гэж асуусан.

Нэгэн учир

Гранд сэтгүүлийн 2017 оны 8 дугаар сарын 25 дугаарт миний ярилцлага УЛААН УРУУЛЫН БУДАГ, ӨНДӨР ӨСГИЙТ НАМАЙГ ТОДОРХОЙЛДОГ нэртэйгээр нийтлэгдсэн. Мөн сэтгүүлд сурвалжлагчийн нэгэн асуулт таныг дөнгөж 30 гарч яваа болов уу гэж бодтол та чинь насанд хүрсэн хүүтэй юм байна гэж асуусан.

Нэгэн учир

Сүүлийн үед бичсэн номууд маань үй түмээрээ зарагдлаа гээд зарим нэгэн хүнийг унтууцуулсан явдал гарсан. Энэ зөвхөн надтай холбоотой биш байж болох ч ном бичээд хүмүүс уншиж байвал яагаад болохгүй гэж?

Нэгэн учир

Намайг мэддэг, таньдаг олон хүмүүс Л.ӨЛЗИЙТӨГСИЙН бичлэгийг уншчихаад таныг хэлээд байна уу ялангуяа бичлэгийн эхний хэсэгт гэж асуугаад байсан.

Дээрх үг өгүүлбэр утга санаанууд яагаадыг бүү мэд найрагч бүсгүйн сүүлийн хоёр ч бичвэрт бүгд сөрөг муугаар дурьдагдсаныг Уншигч Авхай нар бүгд бэлээхэн мэднэ.

Учир иймээс би өөрийгөө гайгүй логиктой сэтгэдэг бас ч үгүй уран зохиол хүртэл оролдож суугаа хүний хувьд мэдрэмжтэй нэгэнд тоодгийн хувьд Өлзийтөгсийн бичвэрийг миний үзэл бодлын дээрх сэжмүүд дээр анхаарал хандуулаад байна уу даа гэж харсан хэрэг.

Ертөнц дээр төгс төгөлдөр хүн байхгүй гэдэгтэй санал нийлдэг ч ТОЛСТОЙ, ПИКАССО, ЭЙНШТЭЙНИЙ цаг үеэс орчин үе өөр болсон байна. Зөвхөн нэг зүйл дээр төвлөрөх нь зарим хүнд амар байж болох ч олон зүйл хийсэн хүн бүр ДУТУУ ҮР ДҮНГ хүртэх албагүй. Хамгийн ойрын жишээ хэлэхэд Холливудын дуучид, жүжигчид би урлагийн л хүн гээд спортоор хичээллэхгүй иог хийхгүй суудаггүй харин ч маш эрчимтэй хийдэг. NASА-ийн олон эрдэмтэд дунд уран зураг зурдаг үзэсгэлэн гаргасан нэгэн ч бийг уншиж байлаа. Стокгольмийн их сургуульд сурч байхдаа нүдний шилтэй өвгөн профессор маань хэдэн зуун км марафонд гүйдгийг сонсож л байлаа. Баруунд жирийн гэрийн ажилтай, ганц бие ээж ном бичээд алдаршиж болж байна. 

Хэн нэгний хувьд бусдын олон зүйлд өөрийгөө хөгжүүлж, хүчээ сорьж байгаа нь хөндлөнгөөс харахад дутуу үр дүнд хүрч буй мэт, эсвэл тэр хүний СУЛ ДОРОЙН шинж болж харагдаж болох ч миний биеэрээ эдэлсэн үр дүн хангалттай байсан. Би өөрийгөө олон зүйл дээр шинээр нээж, өөртөө итгэх итгэл маань улам бүр нэмэгдэж, бие сэтгэлийн ДАРХЛАА минь хүчирхэгжин, social competence (орчуулж чадсангүй, мэддэг нэгэн нь туслаарай) маань нэмэгдэж товчхондоо бол би өөрөө өөртөө улам бүр сэтгэл хангалуун болсон. Иймд өчүүхэн надад л ийм олон өөрчлөлт, эерэг үр дүн гарсныг мэдэрсэн хүний хувьд олон олон хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүд өөрийгөө өөр өнцгөөс нээгээсэй гэж хүсдэг, уриалдаг. Тэгээд ч хүний хүсэл мөрөөдөл, чадварт хязгаар үгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Гэтэл яагаад ДУТУУ ҮР ДҮНД хүрдэг гэж хийхгүйгээр бодчихоод тэр бүхэндээ хязгаарын цэг хатгах ёстой гэж? Өнөөдөр хүнээ хөгжүүлсэн улс орнууд л хүчирхэгжин хөгжиж байна. Технологийн эрэн зуун, хөгжингүй нийгэм хунээс тэнцвэртэй (balanced), social competence сайтай байхыг шаардаж байна. Хүмүүсээ энэ шаардлагаараа хөгжүүлж чадсан улс орон баян байна. Яагаад гэвэл хүн өөрөө хамгийн үнэ цэнэтэй.

Хүн бүрийн оршихуй өөр, биеэ авч явах байдал өөр ч гоё сайхан байна гэдэг, наснаасаа залуухан харагдах юмсан гэх хүсэл ний нуугүй хэлэхэд эмэгтэй хүн бүрийн л язгуур хүсэл гээд хэлчихэд ч буруудах юм байхгүй.  Яагаад ДҮР ЭСГЭХ гэж, БУСДАД САЙХАН ХАРАГДАХ ГЭЖ эсвэл тэртэй тэргүй байхгүй төгс төгөлдөрт хүрэх гэж өөрийгөө зовоон ГАДААД БАЙДАЛДАА АНХААРДАГ гэж шүүгээд байгаа билээ. Гоё ганган бүсгүйчүүд ихэнхэд нь энэ зүгээр л амьдралын соёл, хэвшил эсвэл тэднийг өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж нь байж яагаад болохгүй гэж? Гэтэл тийм эмэгтэйчүүдэд тэр нь буруу мэтээр хэтэрхий өөрийн бодлоо тулгах нь утгагүй. Би хэдийгээр хэлбэрээс дотоод агуулгыг илүүд үздэг, номондоо хүртэл дотоод гоо үзэсгэлэн, өөрийн гэсэн дотоод ертөнцөө бүтээ гэж уриалдаг ч, Европт амьдарч байхдаа хэт энгийн хувцаслалтаас залхахдаа үе үехэн гоё даашинз, өндөр өсгийтэй шаахайгаа хараад гуниглах удаа байлаа. Хааяа тэсэхгүй ажилдаа гоёод очиход эр, эмгүй комплимент хэлж би ч тэр өдөртөө урамтай сайхан л байдаг байлаа. Хүний хэлсэн “үгээр хооллож” суудаг төдий нэгэн биш ч миний мөн чанар тийм л байж. Европт гял цал хувцасладаггүй монголчууд эд мөнгөний шуналтайдаа л гэнэ, гэтэл тэд ч хурим найр, баяр ёслол, шөнийн клубтээ бол гоёхын дээдээр гоёдог. Урлаг соёлын одууд нь, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесийнхэн нь брэндээр гангарах нь байдаг л үзэгдэл.   

Өнөөдөр Монгол улс маань хөгжихгүй байгаагийн гол шалтгаан хүнээ хөгжүүлж чадахгүйд байна. Энэ талаар бусдад санах сэрэх зүйл хэлэх ёстой, нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй, хэлсэн үг нь олон мянган хүнд хүрдэг, бичиг эрдмийн хүмүүс нь энэ талаар хэлэх ярихаа ЦЭНЭЖ  ч баймаар санагдана.

Би дахиад хэлье хүмүүсийн оршихуй, үзэл бодол олон олон өнгө аястай. Өнөөдөр хүн өөрөө шинжлэх ухааны хамгийн гол судлагдахуун болчихоод байна. Өнгөрсөн оны Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг хүний зан араншин судлалаар бүтээл гаргасан эрдэмтэд хүртлээ. Олон өнгөөр солонгорцгооё гэхдээ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ШИРЭЭНД ОЙРТОН СУУХАА (Шерил Сэндберг) бүү умартаарай.

Эцэст нь хэлэхэд уншигчид, фэнүүдээсээ хүлцэл өчье. Хэн нэгэнтэй маргах, хэрүүлийн алим тарих, бусдыг талцуулах увайгүй төлөвшил, хүмүүжил надад байхгүй ч овоо босгоогүй бол шаазгай хаанааас суух вэ?

Б.ЭРХЭМБАЯР

АЛГАНЫ ХЭЭ,
САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ
ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ  номуудын зохиогч




Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл