Хайртайгаа хамт гэрээ тохижуулъя

2:32 PM

Хайртайгаа хамт гэрээ тохижуулъя
(Home decoration)



Декорешион бол гоёл чимэглэл гэсэн утгатай үг л дээ. Гэхдээ товч ойлгомжтойг нь бодоод гоёл гээд авчихъя. Гэрээ яаж гоёх вэ? Юугаар чимэх вэ?
Бүсгүй Та IKEA-ийн хэдэн төрлийн тод өнгөтэй хэрэгтэй хэрэггүй ваар сав, лааны суурийг гэрээ гоёхоор авсан л гэж битгий хэлээрэй дээ. Эсвэл өнгө алаглуулсан хиймэл цэцэг, гялгар саагаар бүрсэн нэг барихад хугараад уначих ч магад хэврэгхэн хятад чимэглэлүүд. Үгүй шүү орчин цагийн эзэгтэй ийм зүйлсээр гэрээ гоёж таарахгүй. Тэгээд ч ийм зүйлсийг сүүлийн үед “тоосны тавиур” гэж хошигнон нэрлэдэг болсон юм байна. Яахав хүн харахад танай гэрийн буйдангийн өнгө ханын цаастай нийцэж эерэг мэдрэмж үлдээж болох ч Таныг мэдрэмжтэй эзэгтэй гэж хэлүүлэхгүй л болов уу.
Гэрийн гоёл утга учиртай өвөрмөц нарийн байсан нь илүү дээр. Хямд үнэтэй нь хамаагүй урлагийн бүтээл байвал ямарав? Залуу зураачдын бүтээл сайн байх ч бас үнийн хувьд хямдхан байдаг давуу талтай. Иймд бага мөнгөөр сайн бүтээл авчих боломжтой. Мөн таны хүүхдүүдийн багадаа зурсан зургууд ч тохирсон жаазанд хийчихвэл урлагийн бүтээлдээ орно шүү дээ. Эсвэл эмээгийн арслантай эрээн авдар донжийг нь олоод байрлуулчихвал танай гэрийн чамин гоёл болно шүү.
За бас гэр бүлийн сайхан зураг. Гэхдээ гэрэл зургийн салонд зориудаар очиж авахуулсан фотошоп хийсээр ирсэн зочид бүү хэл өөрсдийгөө ч танихаа байчихмаар зургууд биш шүү. Болж өгвөл санамсаргүй авахуулсан, та хоёр дөнгөж дурлалцаж нүд чинь нэгнээ хараад асаж, царай чинь гэрэлтэж байсан үеийн зургууд, гэвч хаана хэзээ авахуулсныг нь та харангуутаа санаж сайхан дурсамжид автан өөрийн эрхгүй инээмсэглэн ширтдэг тийм л он цагийн хэлхээ болсон эрхэм нандин агшныг буулгасан гэрэл зургуудаа гоёмсог жаазанд хийн гэрээ гоёорой.
Энэ мэтчилэн гэрийн гоёл эздийгээ аз жаргал эдлүүлэх сэтгэлийн гоёл болбол бүүр сайхан.
Хайрттайгаа хамтдаа гэрээ гоёорой. Мөрөөдлөө хамтдаа бүтээгээрэй.
Танай гэрийн гоёл юу вэ? Та доор үлдээгээрэй.
САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ
ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ
АЛГАНЫ ХЭЭ номуудын зохиогч

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл