Зохиолчдын нүүрхуудсаар аялахад

3:34 PM







Дэлхий ертөнц цахим хурдаар хөгжихийн хэрээр шинэ технологи дээр суурилсан бүхэн бидний амьдралын хэв маяг (lifestyle) болсоор байна. Зохиолчид ч энэхүү хөгжилтэй хөл нийлүүлсээр  байгаагийн нэг жишээ бол бидний дуртай өнөө цагийн олон мундагууд Мураками (1.2 сая лайктай), Орхан Памук (318 мянган лайк), Элис Мүнро (76 мянга орчим дагагчтай) бүгд нүүрхуудсаараа Уншигчидтайгаа өдөр тутам холбоотой байдаг болжээ. Тэр ч бүү хэд Лев Толстой, Виржиниа Вүүлф, Достоевскийн ч нүүр хуудас ажиллаж байна. 

Хүүхэд байхад унших дуртай номынхоо зохиогчтой энэ мэтчилэн нүүрхуудсаар холбогдож болдог байсан бол ямар сайхан бэ? Тэр үед Чехов, Достоевскийг уншаад юу ч ойлгоогүй гайхаш тасарсан 13-тай охинд асуух зүйл мундахгүй олон л байсан даа. Түдэв гуайн Оройгүй сүмийг уншаад хэдэн өдөр л Санж гэцэлийг өрөвдөж элсэн цөлд цөлөгдвөл хэдий удаан амьд явдаг болж ч гэж баахан бодож билээ. Харин “Харуул Алтай” романыг бичсэн Д.Гармаа гуайд дунд сургуулийн охин байхдаа захидал бичсэн юмдаг. Эгч минь Д.Гармаа зохиолчид захидал бичдэг хаягийг нь мэдэж байсан хэрэг. Тэгээд нэг өдөр захидлын маань хариу ирж би гэдэг хүн хэд хоног л нөгөө товчхон хэдэн үгтэй захидлыг цээжилтлээ дахин дахин уншиж билээ. 




Ингээд бодохоор зохиолчид нүүрномоор Уншигчидттайгаа харилцаж сонирхсон асуултаа асууж хариу авна гэдгийг би зохиолч уншигчдын хоорондох нэг тийм “гоё ер бусын холбоос” гэж боддог. Би одоо ч Элис Мүнро, номыг нь унших дуртай Нью-Йорк таймсийн бестселлерийн эзэн Зади Смит, Маргарет Этвүүд, Харуки Мураками гээд зохиолчид руу PM бичиж тэдний зохиолынх нь тухай, дүрүүдийнх нь тухай хүссэнээ асуудаг. Бас өөрөө ч Уншигчидттайгаа нүүрхуудсаар голдуу холбогдож тэдний сонирхсон асуултад хариулж номын маань талаар бичсэн сэтгэгдлийг унших маш их дуртай. Элис Мүнро хамгийн өндөр настай нь ч тэр өдөр бүр номынхоо тухай хэд хэдэн пост оруулж амждаг. Мураками ах ч их догь догь ишлэлүүд ёжлолтой контент үйлдвэрлэж надад PM-ээр бас л тиймэрхүү өнгө аястай хариу ирүүлдэг нь сайхан санагддаг. Би уншигч зохиолчдын энэ харилцааг орчин цагийн нэгэн дэвшил, зохиогчийн хувьд Уншигчдаа хүндэлсэн том соёл талаас нь хардаг бөгөөд манай “мундагууд” ч бас иймэрхүү шинэлэг хандлагатай болоосой гэж хүсдэгээ нуух юун.

Б.Эрхэмбаяр
Алганы хээ
Тасдаж үл болох сарнай
Сайхан төрөх санааных номуудын зохиогч
      

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл