Сайхан гар хүний оюунлаг байдал буюу интеллиженсийг илэрхийлдэг гэнэ

12:03 PM







Сайхан гар хүний оюунлаг байдал буюу интеллиженсийг илэрхийлдэг гэнэ



 Image result for hand beauty pictures

Хүний гарны том жижиг сайхан хэлбэр тэр хүнийхээ оюунлаг байдалтай шууд холбоотой гэж саяхан эрдэмтэд судалж тогтоосон гэнэ. Судалгаанд санамсаргүй байдлаар янз бүрийн насны ажил мэргэжлийн 10000 хүний гарыг эхлээд зургийг нь авч шинжилж үзэхэд сэтгэл татам сайхан гартай хүмүүс бараг бүгдээрээ сэтгэлгээний цар хүрээ, оюунлаг байдал, амжилтанд хүрсэн чанараараа тэргүүлсэн хүмүүс байсан гэнэ. Тодруулж хэлбэл хэлбэр сайтай жижгэвтэр гартай, сүмбэн хуруутай, гоё арчилсан гартай хүмүүс оюуны потенциалын хувьд том бадриун гартай хүмүүсээс илүү байсан байна. Яагаад ч юм би эр ч бай эм ч бай хүмүүсийн гарыг их хардаг. Гоё гартай хүн нээрээ л цаанаасаа л ухаалаг байх нь миний олон жилийн ажиглалтаар бараг л батлагдсан юм. Бас шашны философи судлагч нэг ах маань надад хэлж байсан. “Бурхадын гар мутар яагаад тийм гоёмсог уран налархай байдлаар дүрслэгддэг вэ. Мөн бурханы шашинд сайхан гартай хүнийг хувь заяатайд яагаад тооцдог нь учиртай юм шүү. Сайхан гартай хүн хар ажил хийж амьдрах учиргүй болоод тэгдэг юм аа” гэж хэлж байсан санаанаас огт гардаггүй юм. Тэр цагаас хойш би хүний гар шинжих ажиглалтаа бүр илүү болгосон. Нээрээ л царай зүс нь нэг  их сайхан бүсгүй байлаа ч гарыг нь харахаар эв хавгүй эсвэл хумсаа засаж нямбай янзлаагүй бол хэдэн үг солиход сонирхолгүй, мэдрэмжгүй ухаалаг биш юм шиг санагддаг шүү. За биеийн хүчний ажил эрхэлдэг том гартай хүмүүс намайгаа уучлаарай. Зүгээр л олон жилийн ажиглалт маань орчин үеийн эрдэмтэн судлаачдын саналтай нийлж буйд сэтгэл хөдлөөд нэг иймэрхүү юм биччихлээ. Гэхдээ Та таньдаг таньдаггүй хүмүүсээ гараар нь шинжиж үзээд дээрх судалгаа хэр үнэн болохыг туршаад үзээрэй. Бүсгүй хүн гараа хайрлаж их сайн арчилж байх нь зөв. Миний хувьд хумсаа будуулж гартаа болж өгвөл сайн чанарын тос түрхэж арчилдаг. Ээжийн талынхан уран гартай дархчуул удамтай тул ээж маань их сайхан гартай хүн байсан харин залуудаа ажил их хийгээд эвдэрсэн гээд охидуудаа гараа хайрлаж бай гэж их захьдаг байж билээ. Азаар би ээжийнхээ гарыг дуурайсандаа сэтгэл хангалуун байдаг.    
 

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл