Иога гэртээ хийх нь зөв үү эсвэл мэргэжлийн багшаар нь заалгах дээр үү

2:28 PM






Би иогтой нөхөрлөөд олон жилийн нүүр үзсэн ч нэг л ахицгүй байснаа нуухгүй. Учир нь би анхнаасаа системтэй хичээллээгүй билээ. Олон жилийн өмнө Стокгольмд байхдаа нэг сарын иогийн хичээлд яваад болчихлоо гэж бодоод гэрээрээ, ууланд гээд хааяадаа хийдэг байв. Гэвч өнөөдрийг хүртэл би иогийг өдөр тутмын амьдралынхаа хэвшил болгоогүй л яваад байв. Харин өнгөрсөн нэг сараас Zen Yoga гээд Гранд оффисийн 8 давхарт байрлах иогийн класст 7 хоногт 3 удаа тогтмол явдаг боллоо. Сонголт хийхэд эднийхийг цэвэрхэн тохилог сургалт багш нар сайтай гэж нэг найз маань зааж өгсөн ч миний хувьд ажилд ойрхон нь л сайхан хэрэг байлаа. Харин хичээлдээ явж эхлээд нээрээ л багш нар маань сайн, орчин цэвэрхэн байх нь цааш үргэлжлүүлэхэд түлхэц болсон юм. Мэргэжлийн багшаар системтэй заалгаж байгаа болоод ч тэрүү би иогтоо одоо дурлаж эхлээд байгаа. Дараа ангидаа авхуулсан зургаа тавинаа. Энэ удаад ноднин К2 ууланд алжаалаа тайлах зорилгоор иог хийх гэж оролдсон зургаа орууллаа.


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл