Ууланд алхахад цүнхэндээ юу юу байлгах хэрэгтэй вэ?

10:00 AM

Ууланд алхахад цүнхэндээ юу юу байлгах хэрэгтэй вэ?


Би амьдралыг бүхэлдээ аялал гэж боддог. Тэгээд ч би өөрийнхөө амьдралыг аялалгүйгээр төсөөлдөггүй. Бизнесийн аялалд олон удаа явсан ч энэ удаа хувийн үүргэвчтэй аялалынхаа  талаар бичмээр санагдлаа. Амралтын аль нэг өдөр ууланд алхдаг намайг олон хүн хамт явах юмсан гэсэн санал гаргадаг. Ууланд алхах надад эрч хүч өгч амьдралд маань амт нэмдэг зүйлүүдийн нэг. Ингээд хайкин хийхэд зайлшгүй хэрэгцээт зүйлүүд буюу үүргэвчиндээ юу юу байлгах талаар та бүхэнтэй хуваалцъя. Өвөл зун хавар намрын аль улиралд аялахаас хамаарч хувцас хэрэглэл өөр өөр байх нь зайлшгүй ч энэ удаад өдийд хаврын цагт аялахад хэрэгтэй зүйлсийг багтаалаа.  


1. Бороо цасанд норохгүй хүрэм (салхи нэвтрүүлдэггүй хүрэм)
2. Дулаан өдөн хүрэм (хөлс хурдан хатаадаг хөнгөн нимгэн ч дулаахан)
3. Нарны бууралттай нүд хамгаалах шил
4. GPS-тэй цаг. Ууланд зүг чигээ алдах амархан иймд энэхүү цагны ид шидээр та төөрөхгүй бас хэдий хэр хол зайнд алхсан, хаана хүрсэн, ямар өндөрт гарсан бүгд цаганд чинь тэмдэглэгдэн үлддэг. Цагныхаа бичилтийг компъютертэйгээ холбож өөрийнхөө аялалын түүхийг үүсгэж болно. Би Garmin брэндийн аялалын энэ цагандаа маш их хайртай.
5. Малгай (хөлс хурдан хатаадаг материалаар хийгдсэн байх) 
6. Кофены халуун сав (ууланд халуун усгүй болвол даарч хөрөх аюултай. Иймд хүйтэнд халуунаа сайн барьдаг халуун сав, аяга их хэрэгтэй)
7. Гидр. Энэ нь цас шороо гутлын түрийгээр давж орохгүй хамгаалахаас гадна өмдөө шороо болгохгүй байх тустай.
8. Ариун цэврийн цаас. Kleenex-ийн нойтон хуурай салфетка дажгүй. Хаясан ч анхдагч цаас тул байгаль орчин бохирдуулахгүй.
9. Сайн чанарын бээлий. (Гар хөлөргөхгүй, нарны туяанаас хамгаалдаг материалтай)
10. Эцэст нь мэдээж энэ бүгдийг багтаах сайн үүргэвч хэрэгтэй.
За мэдээж хэрэг хөлс хурдан хатаадаг сайн чанарын бороонд норохгүй салхи нэвтрүүлэхгүй өмд, хайкинг хийх зориулалтын гутал, бас таяг хамгийн чухал. Миний хувьд RAB брэндийн хувцас хэрэглэдэг бөгөөд эдгээр нь хөлс хурдан хатаадаг нян бактер үржүүлдэггүй тусгай технологоор хийгдсэн. Ууланд хувцас хөлсөнд норвол хөлдөж осгох аюултай. Тэгэхээр яг зориулалтын хувцас таны ая тух улмаар амь насыг хүртэл хамгаалдаг.
За тэгээд эдгээр хувийн бэлтгэлээ базаачихсан бол Та бүхэн дараа нэг удаа амралтын өдрүүдээр хамт хайкин хийж болно шүү. Тийм хүсэлтэй хүмүүс байвал доор коммент үлдээгээрэй.  Мөн хаашаа аялавал зүгээр талаар дараагийнхаа бичлэгт оруулья.

АЛГАНЫ ХЭЭ, ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ, САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номуудын зохиогч Балтсүхийн Эрхэмбаяр

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл