Б.Мэдрээ захирал маань залуус бидэнд түшигтэй хүн

1:34 PM

Б.Мэдрээ захирлынхаа талаар би сонгуульд нэр дэвшсэн дэвшээгүй нэг бичнэ дээ гэж дандаа л боддог байлаа. 2007 оны зун байх анх би Мэдрээ захиралтай нүүр тулж ажил хэргээ танилцуулж билээ. Би тэгэхэд ХХБ-д ороод удаагүй гадаадын банк санхүүгийн байгууллагатай хийх харилцааг хариуцсан жирийн нэгэн ажилтан байлаа.
Тэгэхэд Мэдрээ захирал маань урьд хэрхэн гадаадын зочид түншүүдтэйгээ ажилладаг байсан өөрийнхөө туршлагаас ний нуугүй хуваалцаж “Бизнест амьд харилцаа их чухал шүү” гэж захиж билээ. Тэр цагаас хойш би энэ үгийг ажлынхаа зарчмаа болгосон гэж хэлж болно. Тийм ээ бизнес харилцааг ч гэсэн хүн л хийдэг болохоор хүн хүнээ гэсэн амьд харилцаа юунаас ч чухал байлгүй яахав. Захиралд маань хүнийг их бага, жирийн ажилтан,  дарга захирал гэхгүй бүгдийг хүн гэдэг үүднээс нь хүндэтгэж харилцах нэг сайхан чанар байдаг. Мөн удирдлагад нь байгаа бусдыг ялангуяа залуусыг сургахдаа захирч захиргаадах биш биднийг хүн сэтгэлээр ойлгож хамтарч ажиллах гээд залуу хүмүүсийг ажил дээрээ өсөж өндийхөд түшигтэй олон сайхан чанар Мэдрээ захиралд маань байдаг. Биднийг хэзээ ч загнаж зандрахгүй ч гэсэн ажлыг яс хийлгэнэ. Уурлаж загнадаггүй хүнд чинь удирлагад нь байгаа хүмүүс санаа бодлоо илэн далангүй илэрхийлэх, зоригтой санал дэвшүүлэх, асуудлыг зөв шийдэх гээд бид ажлаа улам сайн хийхийг, түүний итгэлийг алдахгүй байхыг л хичээнэ. Иймдээ ч тэрүү энд тэнд болж буй бизнес уулзалт хүлээн авалт гээд хаа л бол хаа Мэдрээ захирлыг маань “хүний өөрийн хамаагүй” банкныхан, ер нь залуу хөгшин гэхгүй бүх л хүмүүс тойрон бүчиж байдаг. Энэ нь түүний нөгөө ямар ч хүнтэй эвсэг сайхан харилцдаг зан, төрөлхийн мундаг удирдагч хүний чанартай нь холбоотой бизээ.
Түүний банкны системийг болон Монгол улсад ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн талаар би энд нуршаад яах вэ. Энэ талаар бүгд мэдэж байгаа. Ийм л өндөр мэргэжил боловсрол, хүнлэг зан суртахуун гээд юм юмаараа төрийг түшилцэх Б.Мэдрээ захирал шиг маань түшигтэй тульхтай хүн Монголын төрд хэрэгтэй байна даа. 
Энэ бидний 2012 онд Макаод ХХБ-ыг Finance Asia сэтгүүлээс Монголын шилдэг банк” гэсэн шагналыг гардан авахаар явахдаа авахуулсан зураг.

Б.Эрхэмбаяр

ХХБ-ны Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирал

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл