МИНИЙ ДУРТАЙ ХАМТЛАГУУД-3

1:45 PM



Оазис нь 1991 онд Манчестер хотод үүсгэн байгуулагдсан Английн рок хөгжмийн хамтлаг бөгөөд анх Лиам, Пол Артурс, Пол МкГуйган, Тони гэсэн 4 гишүүнтэй байсан үүнээс хойш хамтлагийн гишүүд маш олон өөрчлөгдсөн байдаг.
Оазис хамтлаг нь 8 удаа Нэгдсэн вант улсын №1 альбомын шагнал болон синглийн шагналыг мөн хүртэж байсан бөгөөд 3 удаа Грамми-н шагналд нэр дэвшиж байсан байна. 2009 оны байдлаар Оазис ойролцоогоор 70 гаруй сая цомог дэлхий даяар борлуулсан бөгөөд Их Британийн хамгийн алдартай рок хөгжмийн хамтлагуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Оазистэй танилцсан түүх их санамсаргүй. Хорь гаруй настай байсан би бээр нэг удаа танилаасаа тэр үед ихэд моданд ороод байсан компакт СД-тэй хуучин хөгжмийг нь худалдаж авсан юм. Баруунд сурдаг ахаас нь ирсэн тэр CD тоглуулагч дотор мань Оазисийн нэг цомог байж таарсныг сонсож үзэхэд надад үнэхээр их таалагдаж билээ. Тэгээд л нэг хэсэг бараг өвчилсөн гэж болно. Монголд залуус нэг их сонсдоггүй, хүмүүс сайн мэддэггүй тул цомог нь олдохгүй, MTV-ээр ч нэг их гардаггүй намайг эзэмдсэн энэхүү Оазисийн дөрвийн дөрвөн цомгийг хэлний курсд сурахаар Ирландад очихдоо анх худалдан авч ёстой нэг цангаа тайлагдана гээч болж байж билээ. “You are My Wonderwall, Supersonic’’,   Stop Crying Your Heart Out’’, Champagne Supernova, Stand By Me  гээд дуунууд нь одоо ч манай гэрт хагас бүтэн сайнд хөгжмийн хамгийн чанга дээр эсвэл хөдөө явахад машин дотор маань мөн л чангаар эгшиглэж байдаг. 

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл