Миний дуртай хамтлагууд
6:15 PMХөгжмийн хувьд би альтернатив рок урсгал их сонирхож сонсдог. Ингээн өөрийн сонсох дуртай хэд хэдэн хамтлаг дуучдаа цуврал болгон танилцуулья.
Radiohead
Radiohead нь 1985 онд үүсэж бий болсон Оксфордширээс гаралтай Английн рок хөгжмийн хамтлаг юм. Том Иорке, Жонни
Грийнвууд, Колин Грийнвууд, Фил Селвэй, Эд Обрейн гэх гишүүдтэй бөгөөд 1997 онд
гаргасан 3 дахь цомог болох “OK Computer” нь тэднийг дэлхий дахинд алдартай
болгосон бөгөөд бүх цаг үеийн хамгийн аугаа цомгуудын нэг хэмээн тооцогдог. Radiohead нь дэлхий даяар 30 сая гаруй
цомог борлуулсан бөгөөд сонсогч болон шүүмжлэгч нарын дунд 1990-2000 оны шилдэг дуунуудын жагсаалтад тэдний бүтээл
заавал орж байдаг. Намайг Radiohead-д
дурлуулсан дуу нь ‘’Creep”
бөгөөд үг нь эсэргүү гутруу юм шиг
хэрнээ маш гүн гүнзгий миний дотоод руу чиглэсэн нэг тийм гунигтай ч юм шиг
сонин мэдрэмжийг бий болгодог. Анх энэ дууг 1990-ээд онд найз залуу маань (одоо миний нөхөр) Шведээс Монголын FM-рүү холбогдон захиалга өгч сонсгон надад сюрприз
барьж байлаа. Гоцлол дуучин Том анх төрөхдөө нэг нүдний зовхи нь нээгдээгүй
гэмтэлтэй төрсөн гэдэг. Түүнийг миний найз бүсгүйчүүдээс эхлээд бүгд л царай
муутайг нь гайхдаг ч надад бол тэр үлгэрт гардаг “мөрөөдлийн Ханхүүгээс”
дутахгүй сайхан залуу шиг санагддаг шүү.
0 сэтгэгдэл