Мөнхийн залуу нас

11:26 PM

Бүсгүйн амраг түүнийг орхижээ. Амраг залуу нь цэл залуухан 18 настай охины гараас хөтлөөд түүнийг орхин оджээ. Бүсгүй тэр нэгэн орой уй гунигаасаа болон галзуурах дөхөж байлаа. Тэр хэнтэй ч хамт баймааргүй зөвхөн өөрөө өөрийнхөө зүрс сэтгэлийг сонсмоор санагдсан тул үдэш орой болсоныг ч эс тоон чимээгүй мэлмэрэн урсах голын зүг одов. Шөнийн түнэр харанхуйг гийгүүлэн түг түмэн одод тэнгэрт анивчина. Бүсгүй оддыг тоолон голын торгомсог ногоон зүлгэн дээр хэвтэж байлаа. Одод хэрвээ бүсгүйгээс хүслийг нь асуусан бол...

"МӨНХИЙН ЗАЛУУ НАС"
Тасдаж үл болох сарнай номынхоо "МӨНХИЙН ЗАЛУУ НАС" өгүүллэгээр бүтээсэн видео зохиомжийг та бүхэндээ хүргэж байна.
Posted by Балтсүхийн Эрхэмбаяр on Tuesday, April 28, 2015







Тасдаж үл болох сарнай

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл