Бүсгүйчүүд минь гоёлын даашинзаа ч ав гэр орноо ч гэгээ мэт гийгүүл

5:40 PM


Шоппинг хийх дургүй бүсгүй хүн гэж байхгүй. Заримдаа ч бид чинь ёстой “Хонг Конгийг хоосолчихмоор” болдог удаа ч бий. Ямар ч бүсгүй хүн дуртай зүйлээ худалдан авч дэлгүүр хэсч байхдаа аз жаргалтай байдаг. Нээрээ бүр үнэхээр аз жаргалын гормон ялгардаг гэдгийг эрдэмтэд баталсан гэсэн шүү. 

Энэ удаа шинэ жил ч дөхөж байна эзэгтэй хүн хэрхэн шоппинг хийх тухай яримаар санагдав. Мэдээж бидний толгойд шинэ жилийн гоёлын даашинз, булга минжин шуба хадаатай л байгаа. Гэвч хямралын энэ цаг үед айл гэрийн эзэгтэй хүн арай ухаалаг шоппинг хийхэд суралцах хэрэгтэй байх. Эхнэр хүн гэдэг гэр бүлийнхнийхээ өмнөөс эрүүл хүнс, хувцас, эд хэрэглэл, гэр ахуйн хэрэгцээт зүйл гээд аль чанартайг нь боломжийн үнэтэй сонголт хийх арга ухаанд төрөлхийн авьяастай байдаг хойно доо. Гэр ахуйн хэрэглээнд ч чанар гэдэг зүйлийг би чухалчилж үздэг. 

Kimberly Clark, Jonhson&Jonhson гээд брэндүүдийн бүтээгдэхүүнийг хэрэглэж бид үзсэн. Kleenex ариун цэврийн цаасыг байнга хэрэглэдэг бол мэдэж л байгаа өөр хямдхан чанар муу ариун цэврийн цаасаар амаа арчихаар яадаг билээ дээ. Аманд наалдаад эсвэл цаасны жижиг ширхгүүд бужигнаж хамаг хувцсанд наалдаад нэг л таагүй байдаг. Хүүхдүүд минь бага байхад би гэдэг хүн ч живхийг уут уут, сав саваар нь авдаг байлаа. Харин охин маань эмзэг арьстай болохоор аль болох чанартай сайныг нь Huggies ч юмуу сонгохгүй бол бөгс нь дороо улайж живхний чанарын шалгалт хийчихнэ. Энэ мэт жижиг боловч хүнд хэрэглэж сурсан чанартай гэр ахуйн зүйлс тав тухтай өдөр тутмын амьдралыг бий болгож байдаг. Ахуйн өргөн хэрэглээний бараа бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ тэгээд ч бидний эрүүл мэндтэй салшгүй холбоотой тул үүнд гоомой хандаж болохгүй. Бас нөгөө талаар эдгээр өдөр тутмын хэрэглээний зүйлст зарцуулах зардал чимээгүй өдөр тутам урссаар өрх гэрийн санхүүгийн зардлын нэлээн хувийг эзэлдэг. 

Ухаалаг эзэгтэй бол чанартай бараанаас хэмнэлтийг өөртөө бүрдүүлж сурсан байдаг. Чанартай зүйл бол хэрэглэхэд сэтгэл ханамж өгөхөөс гадна үргүй зардлыг багасгаж хэмнэлтийг заавал бий болгодог.  Гэвч өнөө маргаашгүй шинэ жил болох гээд Таны толгойд бас л нөгөө гоёлын даашинз эргэлдээд л байна уу. Яадаг юм бэ үргэлж хэмнэлт хийдэг бид чинь тэр нүд булаагаад байгаа даашинзыг ч бас авч өмсөөд өөрийгөө хэрхэн Үнсгэлжин үзэсгэлэнт гүнж болон хувирахыг нэг харчих л даа. Гоолиг биеийг тань яг таг барьж таарсан сайхан даашинз шидтэй байдаг юм шүү. Надад итгээрэй шидэт даашинзны ачаар Та шинэ жилийн үдэш хамгийн аз жаргалтай бүсгүй байх болно. 

Б.Эрхэмбаяр 
2015 оны 12 дугаар сар 15

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл