"Худалдаа хөгжлийн банкны гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хийх харилцаа, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны хөрөнгө оруулалттай компаниудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, бизнесийн харилцааг дэмжиж чиглэлээр ихэвчлэн ажиллалаа."
"Миний ажил үнэхээр сонирхолтой сайхан ажил."
"Банкиндаа гаднаас бага хүүтэй, тогтвортой урт хугацаатай хадгаламж, санхүүжилт, зээлийн эх үүсвэр татах ажил банкны бизнесийн нэгэн гол амин сүнс нь байдаг."
"Чингис бонд гарахаас даруй 5 жилийн өмнө Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээл дээрээс 75 сая долларын бонд босгож байсан."
"Бонд гаргалтанд маш олон талууд хамтран ажилладаг. Банкнаас гадна аудитын компаниуд, үнэлгээний компаниуд, андеррайтерууд, талуудыг төлөөлсөн олон улсын хуульчид оролцдог. Миний удирдаж буй баг энэ бүх харилцааг зангидаж ажилладаг."
Намайг Балтсүхийн Эрхэмбаяр гэдэг. 2002 онд Шведийн Стокгольмын их сургуулийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны магистр цолтой. Худалдаа, хөгжлийн банкны гадаад бизнес харилцааг хариуцсан захирлаар ажилладаг.
"Сайхан төрөх санааных" хувь хүний хөгжлийн зөвлөмж, "Тасдаж үл болох сарнай" өгүүлэгийн түүвэр, "Алганы хээ" романаа уншигчиддаа хүргээд байна.