Ээждээ
8:38 PMЭэж минь таньдаа би шүлэг хэлхэх гэж
Эрж бэдэрч гоё үг зөндөө хайлаа
Ээж минь таныгаа магтах гэхээр
Энгүй их хайрыг тань илэрхийлж хүрэлцэх үг дутах юм
Таньдаа би олон олон удаа
Тааруулж урласан шүлэг нэгийг тэрлэх гэсэн ч
Эгэл царай дөлгөөхөн харц тань л сэтгэлд дүүрч
Энэ хэдхэн үг минь тоос адил замхрах юм даа
Ээждээ би шүлэг зориулж бичих гэхээр
Инээмсэглэсэн царай тань л бодол эзлэх юм
Ээж минь таньдаа би шүлэг хэлхэх гэж
Эрж бэдэрч гоё үг зөндөө хайлаа
Ээж минь ээж минь та өөрөө
Эгшиг яруу шүлэг юм даа
Улаанбаатар хот
2014.10.20
0 сэтгэгдэл