ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ

11:16 AM



Ном унших дуртай жирийн нэгэн уншигч бүсгүй би бээр утга зохиолд шимтэн дурлах чин хүслээр жигүүр хийж анхныхаа өгүүллэгүүдийн түүврийг өлгийдэн авлаа. Хүний амьдрал хайраас эхтэй шиг Уншигч таны гар дээр хүргэж буй “Тасдаж үл болох сарнай” анхны ном маань ч хайрын олон өнгийг таньд хүргэх болно. Хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг үе дор ариун хайр сэтгэл, журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх гэдгийг би энэхүү номоороо уншигч түмэндээ хүргэхийг зорьсон билээ. Номын маань баатруудын амьдралын дэнс дээрх алдаа оноо, эрхэм нандин сэтгэл, гэгээн хүсэл мөрөөдөл, Уншигч таны сэтгэлд ухаарал, урам зориг, эрч хүч хайрлаж, таны зүрх сэтгэлдээ ургуулсан хайр “тасдаж үл болох сарнай” мэт дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн,
Б.Эрхэмбаяр

Тасдаж үл болох сарнай

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

2 сэтгэгдэл