Ороо нь ороогоороо жороо нь жороогоор буюу "чиний биш" залуугийн хойноос дусал ч нулимс гарздах хэрэггүй

3:52 PM


Хайртай хүн чинь гэнэт л нэг өдөр чамайг орхиж бүсгүй минь чи сэтгэлээ зовоож сууна уу. Тэр үед бүх зүйл утгагүй санагдаж чи гэрийн мухар сахиж эсвэл бүүр ч ихээр гадуур зугаалж учирсан зовлонгооо найз бүсгүйчүүдтэйгээ нулимс дуслуулан хуваалцаж суух нь бидэнд элбэг тохиолддог. Яг энэ үед яаж тайвшралыг олох вэ. Энэ талаар би “Сайхан төрөх санааных” номондоо бичсэн боловч одоо дахин нэгэн зүйлийг Бүсгүйчүүд та бүхэндээ хэлмээр  санагдлаа.
Хайртай хүн чинь чамайг хэнээр сольж орхив гэдгийг эргэцүүлж нэг бодоорой. Хэрэв тэр чамайг чамаас бүх зүйлээрээ доогуур хэн нэгэнтэй сольсон бол чи бүүр ч ихээр гайхширч. “яагаад” гэсэн асуултыг олон дахин өөрөөсөө асууж суугаа байх. Хувь хүн болгонд хувь хүний үнэлэмж байдаг. Хувь хүний үнэлэмжинд тухайн хүний гэр бүлийн хүмүүжил, удам угсаа, боловсрол мэдлэг, ажил төрөл, зан чанар, авьяас билэг, царай зүс за бараг нас хүртэл хамаатай.

Хэрэв энэ бүх хувь хүний үнэлэмжээрээ чиний хаана ч хүрэхгүй хүнд чи татагдаад хэрэв чи түүнтэй амьдарлаа гэж бодоход цаашид энэ их зөрүүтэй байдал амьдралд чинь муугаар нөлөөлдөг. Мөн нөгөөтэйгүүр манай Монголчууд “Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо” ч гэж ярьдаг. Энэ нь угтаа хувь заяа нийлэх буюу хувь хүний үнэлэмж нийлэхийг л хэлээд байгаа юм шүү дээ. Тэр тусмаа чиний хаань ч хүрэхгүй хүнээр чамайг сольж орхиод явсан бол бүсгүй минь чи үүнд харамсан уйлахын оронд харин ч баярлууштай юм шүү. Бурхан та хоёрын энэ хэт зөрүүтэй байдлыг таашаагаагүй тул чамайг түүнээс холдуулж чиний амьдрал хувь заяаг ивээсэн ч юм билүү.

Саяхан даа миний нэг танилын найз залуу нь өөрөөс нь үе мултарсан эгч, царай муутай, хорон муу санаатай хов жив ярьсан эмэгтэйгээр түүнийг сольж  орхисон юм. Танил маань энэ бүх зовлонгоо надад ярьж нулимс дуслуулав. Би түүнд харин ч “Чи энэ бүх бoлсон явдалд уйлах бус баярлах хэрэгтэй. Чи түүнээс бүх талаараа илүү учираас тэр өөрийгөө чамтай харьцуулж бодоод өөрийгөө голоод чамаас явж байхад миний найз ингэж сэтгэлээр унах хэрэггүй шүү гэж зөвлөсөн. “Би чамд тохирох хүн биш ээ. Чамайг аз жаргалтай байлгаж чадахгүй ээ” гэж хэлсэн залуу нь “таарсан таар шуудайнууд”  гэх шиг үнэхээр л өөртөө яг тохирох эмэгтэйг сонгосон байсан. Миний найз бол нөгөө эмэгтэйтэй харьцуулахад хувь хүний үнэлэмжээрээ олон зүйлээр түүнээс илүү буюу ажил үйлс нь амжилттай яваа, ажилсаг хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хөөрхөн бүсгүй. Би энд хүнийг царай зүс, нас хүйсээр ялгаварлах гэсэнгүй. Тэгээд ч би дотоод гоо сайхныг гадаад байгаа өнгөний гоо сайхнаас илүүд үздэг. Гэхдээ амьдралд аз жаргалтай сайхан амьдрахад хувь хүний үнэлэмж ойролцоо буюу заяа нийлэх хүмүүс амьдарч суух нь түгээмэл байдаг. Иймд бүсгүй минь чамайг орхиод явсан “чиний биш” залуугийн араас нулимс бүү унагаарай. Тэр хүн чамтай тохирохгүй үнэхээр заяа тавилан нийлэхгүй болоод л та хоёрын амьдрал хайр сэтгэл бүтээгүй байх. Амьдрал баян учраас чи мөрөөдлийн ханхүүтэйгээ буюу чамтай эн тэнцүү, чамайг аз жаргалтай амьдруулах хэн нэгэнтэй тун удахгүй учрах л болно.

Б.Эрхэмбаяр
2014 оны 1 дүгээр сарын 19

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

9 сэтгэгдэл