Миний гуниг

5:23 PM

Гуниг минь, миний хөнгөн гуниг минь 
Шүлэг хэлхэх онгод надад хайрлана
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь 
Зүрхэнд бадамлах дурлал надад хайрлана 
Гуниг минь миний хөнгөн гуниг минь
Гуниглахаараа би бардам болном
Гуниг минь миний хөнгөн гуниг минь
Гуниглахаараа би баян болном
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Хаврын салхины гүйдэл шиг зөөлхөн
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Намрын борооны дуслууд шиг хүйтэн
Гуниг минь миний хөнгөн гуниг минь
Энхэр охин насны гэгээн дурлал шиг
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Эхнэр цагийн заяаны хань шиг
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Гунигтай байхдаа би үзэсгэлэнтэй болдог
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Гунигтай байхдаа би саруулхан сэтгэдэг
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Гучин жил надаас салаагүй амраг шиг
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Би яг л гунигтай үлгэрийн гүнж шиг
Гуниг минь чамгүйгээр би хэн ч биш ээ

Б.Эрхэмбаяр
Улаанбаатар хот
2014-04-23

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл