Хүний биед огтоос хэрэггүй хоол
10:43 AMБайн байн толгой нь өвдөж, дотор нь муухайрч, хоолны дуршил муудсаны нэг шалтгаан нь гэдсэндээ “хорны үйлдвэртэй” болсных байдаг. Ходоодны хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, элсэн чихэртэй хүнс байнга их хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна.
Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг.
Хүний биед огтоос хэрэггүй хоол буюу огт хэрэглэхгүй байх нь дээр хоол ундаанд би хийжүүлсэн ундаа, шарсан төмс буюу чипс, хиам, утсан мах, зайдас зэргийг хамгийн түрүүнд оруулна. Хийжүүлсэн ундаа ясны сийрэгжилт бий болгодог бөгөөд ялангуяа хүүхэд үүнийг багаасаа хэрэглэх нь маш хортой юм. Мөн өөх тос тэр дундаа амьтны гаралтай өөх тосыг бараг хэрэглэхгүй байх нь хүнийг хэт таргалалт, элэг дотрын өвчин, цусны даралт ихдэх өвчин, зүрх судасны өвчин гэх мэт олон өвчнөөс сэргийлдэг.
Чихэр, давс, өөх тосыг өнөө цагт гурван цагаан хор ч гэж нэрлэх болоод байна. Хэт их давс, чихрийн хэрэглээ бөөрний чулуужилт, чихрийн шижин гээд олон төрлийн өвчний эх үүсвэр болдог.
0 сэтгэгдэл