Чaмайг надад хайртайг би мэднэ
Тэгэхдээ бас намайг хайрладаггүйг чинь би мэднэ
Чaмайг надтай байх дуртайг би мэднэ
Тэгэхдээ бас надтай уулзах дургүйг чинь би мэднэ
Ширүүн бороо шаагисан гудамжаар
Хөтлөөд алхахыг чинь би мэднэ
Бороо зогсож тэнгэр цэлмэмэгц харин
Бодох зүйлгүй баяртай гээд эргэхийг чинь би мэднэ
Мухар харанхуй гудамжинд тааралдаад
Хань болох гэж хичээдгийг чинь би мэднэ
Мянгантаа зөрсөн энэ л гудамжинд харин
Толгой дохиод л өнгөрдгийг чинь би мэднэ
Улаанбаатар хот
2012.05.01

MN2 телевизээр эмэгтэйчүүдийн нэвтрүүлэгт оролцож номныхоо тухай төдийгүй, Швед улсад суралцаж, амьдарч байсан тухайгаа, эмэгтэй хүний карьер хөгжил, гэр бүлийн амьдрал, залуу бүсгүйчүүдэд өнөөдрийн нийгэмд тулгарч буй асуудлууд зэрэг янз бүрийн сэдвээр ярилцсан байгаа.
Та доорх товчийг дарж миний Youtube сувгийг дагаарай.

Хайр
Хайрын шидэт харилцаа хэрхэн юунаас үүсдэг вэ? Хүн хоорондын зохицол таталцал, харцаар дамжих нь
11:30 AM
Хайр дурлал юунаас эхэлдэг вэ? Харцнаас эхэлдэг. Хүний нүд асар олон мэдээллийг хүнд дамжуулдаг мэдрэхүйн хамгийн чухал эрхтэн билээ. Чи яагаад таалагдсан хүнтэйгээ харц мөргөлдөөд байдаг вэ. Огт юу ч ярьж үзээгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн яагаад бие биедээ таалагдаж байгаагаа ойлголцож мэдэрдэг вэ? Танд таалагдах хүнийг та нүдээрээ хайж эхэлдэг. Тэгээд хэн нэгэн дээр харц тусахад яагаад ч юм түүнийг дахин дахин хараад баймаар мэдрэмж төрдөг. Хариуд нь нөгөө хүн таныг сонирхож буй бол бас урьдаас чинь харна. Тэгээд та хоёрын харц мөргөлдөх вий. Үүнээс л хайр дурлалын шидэт холбоо үүсдэг гэж хэлж болно. Нүдээрээ чи надад таалагдаж байна гэж дохио өгч буй хүн андашгүй байдаг. Дараа нь мэдээж ярилцаж танилцана. Гарыг нь атгана гэх мэтчилэн контактууд эр эм хүмүүсийн хооронд үүсдэг. Энэ шат дараалсан шууд контактууд хэрэв танд улам бүр таалагдаж нэг л аятайхан мэдрэмж төрж байвал та тэр хүнд дурлахад бэлэн байна гэхэд бараг хилсдэхгүй. Хүн хоорондын энэ зохицол нийцэл дээр хайр дурлал үүсдэг. Хүн хоорондын хэлж боломгүй тэр бие биедээ яагаад ч юм татагдаж байгаа мэдрэмж хайр дурлалын эхлэл болдог. Энэ мэдрэмж бол бараг амьтны гэж болохоор байгалийн зөн билэгтэй холбоотой боловч тухайн хоёр хүн нэг нэгэндээ дурлахад тэр нь цаашид хайр болон цэцэглэхэд бараг 70 гаруй хувийг нь бүрдүүлдэг гэж байгаа. Таньд нэгэн залуу яагаад ч юм түүний чухам юу нь ч юм таалагдаж та түүний чухам юунд тэгтэлээ татагдаад байгаагаа үгээр хэлж чадахгүй тийм мэдрэмж төрж байсан уу. Тэгвэл хэрэв тийм бол та байгалийн зохицол, нийцлийн хувьд түүнтэй байгалийн зөн билгээрээ түүнд татагдаж байна гэсэн үг. Харин та тэр залуугийн ийм тийм юм нь таалагддаг гэж үгээр илэрхийлж болж байвал буюу энэ нь илүү ухамсарт дүгнэлт дээр үндэслэж байвал хайр дурлал үүсгэх дараагийн алхам эхэлжээ гэсэн үг юм. Та тэр татагдаж байгаа залуутайгаа илүү дотно харилцаанд танилцаж ярилцсаны дараа түүний юу сонирхдог, ямар мэргэжилтэй, нийгэмд ямар байр суурь эзэлдэг гэх мэтчилэн нийгэмшлийн агуулгатай дүгнэлтүүд ар араасаа хөврөх болно.
Орчин үед гэр бүл салалт яагаад их болсон бэ? Хүмүүс дурлаж хайрлахдаа энэ нийгэмшсэн агуулгатай асуудалдаа хэтэрхий их анхаарал ач холбогдол өгөх болсонтой холбоотой гэж би боддог. Хоёр хүний хооронд хэн хэндээ татагдах бие махбодийн зохицол нийцэл байхгүй, сэтгэлийн учгаар бие биетэйгээ эхэлж холбогдохгүйгээр зүгээр л Бат тийм ажил хийдэг, байр сууриа эзэлсэн, мөнгө сайн олдог царайлаг залуу тул би түүнтэй суувал сайхан амьдрах болно гэж хэтэрхий нэг талыг барьсан цэвэр эдийн засгийн ч гэж болохоор эсвэл хэтэрхий ухамсарт дүгнэлт дээр “хайрыг” үүсгэх гэж оролдож байгаа тул хойшдын амьдрал нь бүтэлгүйтдэг.
Холливудын “Adjustment bureau” гэж саяхан шинэ гарсан кино дээр миний энд тайлбарлах гээд оролдоод байгаа тэр хүмүүсийн ухамсарт бус зөн билэг хэрхэн дурлал хайр сэтгэлийн холбоог үүсгэж буйг маш сайхан гаргасан байсан. Залуухан конгрессын гишүүн, цаашид ерөнхийлөгч болох ирээдүйтэй залуу нийтийн өмнө маш чухал мэдэгдэл хийж үг хэлэхийнхээ өмнө ариун цэврийн өрөөнд хэлэх үгээ бэлдэн хэсэг саатдаг. Яг энэ мөчид эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд хуриманд урилгагүй орж баригдсан бүсгүй нуугдаж байгаад түүний хэлэх үгээ бэлдэхийг санамсаргүй сонсож орхиод бас чимээ гаргаад баригдчихдаг. Тэр хоёр хэсэг зуур яагаад тэр бүсгүй тэнд нуугдаж байсан яагаад гарч ирсэн гэх мэт маш хэвийн бус яриа өрнүүлдэг. Яг тэр агшинд залуу бүсгүйн нүд рүү хараад л анхны харцаар дурлаж орхидог. Бүсгүй ч ялгаагүй агшин зуурт л түүнд татагдчихдаг. Тийм гэж үгээр тайлбарлахын аргагүй цэвэр байгалийн зөн совингоороо бие биедээ яг л үүлгүй тэнгэрээс хур бууж аянга цахилгаан цохих шиг л тийм хүчтэй дурлал тэр хоёрын хооронд агшин зуурт бий болдог. Бүсгүй авьяаслаг бүжигчин. Гол баатрууд маань нийгэмд эзлэх байр суурь, сонирхол зэрэг нийгмийн зохицол нийцлийн хувьд бие биедээ яав ч нийцэхгүй хүмүүс байдаг. Бүсгүйд өөрийнх нь бүжигчний карьерт нь илүү их дэмжлэг болох авьяаслаг бүжигчин, бүжиг дэглээч найз залуу байсан хэдий ч тэр гол баатар залуутай учирснаас хойш найз залуутайгаа суухаа хойшлуулчихдаг. Гол баатар залуу маань буюу олон түмэнд таалагддаг залуухан улс төрч, маш ирээдүйтэй бүр ерөнхийлөгч болох хувь заяатайгаа тэрсэлдэн тэр бүсгүйг сонгодог.
Мэдээж хэрэг хэвийн нийгмийн харилцаанд бол ерөнхийлөгч улс төрч хүн хуриманд урилгагүй орж сахилгагүйтдэг бүжигчин хүүхэнтэй суугаад ямар ч бүтэлтэй юм болохгүй биз. Гэхдээ гол баатрууд маань хайр сэтгэлээ дагадаг. Тэгэхээр энэ киноны хүмүүст хүргэж буй санаануудын нэг нь орчин үеийн нийгэм байгалийн хуультай зөрчилдөн хайр сэтгэлийн асуудал дээр хэтэрхий ухамсарт шийдвэр гаргах нь хүмүүсийн өөрийнх нь хувь заяаны эсрэг зүйл болоод байна уу гэсэн санаа юм. Киноны ерөнхий гол утга санаа нь хүн хичнээн болж бүтэхгүй зүйл гэж бодож байсан ч энэ нь бурханы танд зориулан зурсан зургаас хэдий өөр байсан ч хэрэв хүн өөрөө хүсвэл хувь заяаныхаа эзэн байх боломж танд байдаг гэсэн санаа юм.

Нэр төртэй сайхан эмэгтэй байгаа нь энэ гээд бидний зарим нэг маань бүр хэтэрхий биеэ цэгнэж бие барьсан байдалтай амьдардаг. Бар цэнгээний газраар явахыг бүсгүй хүний хийж болохгүй ажил гэж үздэг нэгэн ч байдаг. Мэдээж бүсгүй хүн “шоучин” байж болохгүй гэдгийг би дээрх хэсэгт дурьдсан. Гэхдээ энэ амьдралд бас үе үе жаахан ч гэсэн зугаатай зүйл хийж байхгүй бол бидний амьдрал хоолоор зүйрлэвэл давсгүй хоолтой адил болно гэж би боддог. Цаг үргэлж “гэр-ажил-гэр” гэсэн маршруттай байх юу нь сайхан байх вэ. Үе үе сайн найзуудтайгаа, хамт ажилладаг ажлынхантайгаа сайхан хоолтой ресторанд сайхан дарс шимж суух ч бас жаргал шүү. Гэртээ цаг үргэлж бүү шигдэж суу. Гадуур дотуур гарч үзвэр үз. Гэр ахуйн болон ажил дээр чинь сэтгэл санаа зовоосон ажлууд түр зуур ч гэсэн мартагдана. Сэтгэл чинь нэг л тайвширч сэргээд л ирэхийг бүсгүй та анзаарах болно. Амьдралд хөнгөн зугаа цэнгэл амт нэмж байдаг. Харин үүнийг гагцхүү жорыг л тааруулах хэрэгтэй. Товчхондоо бол зугаа цэнгэл танд эрч хүч өгч байх хэмжээнд л байх ёстой. Түүнээс урьд өдрийн наргианаас болж та маргааш ажлаа алдах ч юм уу эсвэл та хүмүүсийн өмнө эвгүй байдалд орох ч юмуу тэр нь танд зовлон болж байвал та зугаа цэнгэлийг хэтрүүлж байна. Даруй болих хэрэгтэй л гэсэн үг юм.
Ямар нэгэн үдэшлэг цэнгээнд оччихоод бишүүрхэнгүй бүлтэгнэн биеэ барьж зогсох бүсгүйчүүд байдаг. Зарим нэг нь хүрээлэн байгаа хүмүүсээс санаа зовоод энэ намайг юу гэж хэлэх бол тэр намайг юу гэх бол ингэвэл эвгүй юм даа гэж шал дэмий хэрэггүй зүйлд санаа зовж өөрөө өөрийнхөөрөө байж болдоггүй. Аливаа үдэшлэг цэнгээнд өөрийхөөрөө бай. Өөрөө л аз жаргалтай бай. Таньдаг таньдаггүй хамаагүй хүмүүстэй донжийг нь олоод яриа өрнүүлж сур. Заримдаа би нэг найзыгаа хүлээн авалт ийм арга хэмжээнд хамт очьё гэж гуйдаг. Харамсалтай нь миний нэг найз жаахан хаалттай хүн. Юу гэхээр тэр заримдаа “Яршиг яршиг таних хүнгүй тэнд юугаа хийх юм” гэдэг. Эсвэл бүр үүнээс долоон дор хөгийн шалтаг хэлнэ. Би түүний энэ хаалттай зангийн өмнөөс харамсдаг. Бид чинь үргэлж заавал таньдаг хүмүүсийнхээ л дунд байх ёстой юу. Уг нь аливаа үдэшлэг уулзалтын бас нэгэн хамгийн гол зорилго бол хүмүүстэй танилцах, танилын хүрээгээ өргөжүүлэх бас дээр нь нэмээд тэр өдөртөө зугаатай байх явдал. Харамсалтай нь манай зарим нэгэн бүсгүйчүүд комфорт зон буюу өөрийнхөө “тав тухтай” байх орчноосоо гарахыг хүсдэггүй. Мөн биеэ барилгүй өөрийнхөөрөө байж зугаацаж чаддаггүй. Үүнд бас цөөхөн хүнтэй Монголын нийгэм нөлөөлдөг байх. Арай өөрийнхийрөө байж ядаж л чөлөөтэй бүжиглэж буй нэгнээ сэм сэмхэн нударч шоолох нь элбэг. Гадны ялангуяа барууны бүсгүйчүүд сайхан хөгжилдөж чаддаг. Хэт албан ёсны л хүлээн авалт хүндэтгэлийн арга хэмжээ биш бол тэд жинхэнэ эрх чөлөөгөө мэдэрч хөгжилдөж чаддаг. Биеэ барихгүйгээр бүжиглэж чаддаг. Гэтэл би Монголд буцаж ирээд анзаарсан бас нэг зүйл бол бүр шөнийн клубт ч тэр нэлээн “халаалттай” согтуу биш л бол өөрийнхөөрөө бүжиглэж буй залуус их л ховор доо. Гунхсан сайхан охид байвч харц нь нэг л өрөвдөлтэй. Чөлөөтэй хөдөлж бүжиглэж ч чадахгүй. Бид юунаас айж юунаас эмээнэ вэ. Зүгээр л сайхан хөгжилдөх соёлд суралцмаар. Гэхдээ чөлөөтэй байгаа нэгнээ ялангуяа эмэгтэй хүнийг “задгай” хүүхэн ч гэдэг юм уу нэг тийм нэр хоч өгөх гээд буруугаар ойлгох гээд байдаг. Гэсэн ч би энэ бүх буруу хандлагаас айдаггүй. Ямарч цэнгээн дээр өөрөө өөрийхөөрөө байдаг. Сайхан хөгжилдөж чаддаг. Үүнээсээ эрч хүч, амт амьдралдаа нэмдэг.

Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Шүлэг хэлхэх онгод надад хайрлана
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Зүрхэнд бадамлах дурлал надад хайрлана
Гуниг минь миний хөнгөн гуниг минь
Гуниглахаараа би бардам болном
Гуниг минь миний хөнгөн гуниг минь
Гуниглахаараа би баян болном
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Хаврын салхины гүйдэл шиг зөөлхөн
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Намрын борооны дуслууд шиг хүйтэн
Гуниг минь миний хөнгөн гуниг минь
Энхэр охин насны гэгээн дурлал шиг
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Эхнэр цагийн заяаны хань шиг
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Гунигтай байхдаа би үзэсгэлэнтэй болдог
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Гунигтай байхдаа би саруулхан сэтгэдэг
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Гучин жил надаас салаагүй амраг шиг
Гуниг минь, миний хөнгөн гуниг минь
Би яг л гунигтай үлгэрийн гүнж шиг
Гуниг минь чамгүйгээр би хэн ч биш ээ
Б.Эрхэмбаяр
Улаанбаатар хот
2014-04-23
Саяхан фэйсбүүк хуудаснаа нэгэн шуудан нэлээн их тархсан. Жинхэнэ эмэгтэй гэж хэн бэ? (Who is a real woman?)
- Эр хүн шиг сэтгэдэг (Think like a man)
- Эмэгтэй хүн шиг намба төрхтэй (Act like a lady)
- Залуу охин шиг харагддаг (Look like a young girl)
- Илжиг шиг ажилладаг (Work like a horse)
Орчин үеийн нийгмээс эмэгтэй хүнд тавьж буй шаардлага энэ. Хэтэрхий өндөр шаардлага бус уу? Нийгэм маань эмэгтэйчүүдээс ямар олон зүйл шаардана вэ? Эрэгтэй хүн бол их амархан ердөө л “эр хүн шиг бай”. Тэгээд л боллоо. Гэтэл жинхэнэ төгс төгөлдөр эмэгтэй хүн байхад маш олон зүйл дээр төгс төгөлдөр байхыг шаардаж байна. Нийгэм маань биднээс байгалийн жамаараа өтөлж хөгшрөх “эрхийг” маань хүртэл хассан байх юм. Эмэгтэй хүнийг 30 жаахан гараад ирэхээр “тэр авгай энэ авгай” гэнэ. Харамсалтай нь зарим нэгэн залуу охид бүсгүйчүүд өөрсдөө ч ахимаг нэгнээ жаахан дургүй нь хүрэхээрээ тэгж дуудна. Өөрөө тэдний насан дээр ирэхгүй юм шиг. Тийм ээж эгчгүй юм шиг.
Эр хүн шиг сэтгэдэг олон сайхан эмэгтэйчүүд карьер, бизнес хийж байгаа. Гэтэл гадаад байдал намба төрхөндөө анхаарахгүй бол эршүүд, намбагүй биеэ муухай авч явдаг гэж гоочилно. Хэрэв гэрийн ажил ч юм уу ар гэрийнхээ л ажлыг даадаг бол “Гэрийн авгай. Яаж өдрийг өнгөрөөдөг байна гэж” толгой сэгсэрнэ. Эсвэл хэдий эмэгтэй хүн өндөр албан тушаал хашдаг ч бас л гэртээ эзэгтэй хүн байх, ээж байх үүрэгтэй хэвээр байдаг. Ингээд бодохоор яг илжиг шиг зүтгэх хэрэг гарч ирж байна.
Энэ бүхний алтан дунджийг олж орчин үеийн нийгмээс бүсгүй хүний турьхан нуруун дээр үүрүүлсэн ачааг ажралгүй үүрч яваа бүсгүйчүүд тийм ч цөөхөн биш. Гэхдээ энэ чинь шударга ёс уу гэсэн асуулт зайлшгүй гараад турьхан бүсгүйчүүдийнхээ өмнөөс гомдох сэтгэл төрөөд болдоггүй. Ядаж бид чинь зүгээр л байгалийн жамаараа өтөлж хөгширч болно биз дээ. Нүүрэндээ жаахан үрчлээ сууж эхэлмэгц бүсгүйчүүд биднээ “хөгшин авгай” гэж бүү адлаач эрчүүд ээ. Цэцэг цэврүү шиг сайхан байхад нь та нар л амьдралын нугачаанд ийм болгоогүй гэж үү.
Бүсгүйчүүд минь гэхдээ бүү гутар. Бид энэ бүгдийг хослуулсаар ч ирсэн. Цаашид ч чадах л болно. Харин ядарч сульдаж ядаргаанд орохгүйн тулд цагаа л сайн зохицуул. Цагийг бүү үр ашиггүй зүйлд зарцуул. Цагийг зөв удирдаж зарцуулж чадах юм бол бид “жинхэнэ эмэгтэй” байж чадна.
"Сайхан төрөх санааных" номны маань цахим хувилбар гарлаа. Гар утас, таблет дээр ном унших сонирхолтой эсвэл хилийн чанадад ажиллаж, амьдарч буй уншигчдад хүрч байгаад туйлын баяртай байна.
Цахим ном уншигчийн Андройд хувилбарыг энд дарж суулгаарай. Харин Apple iOS хувилбарыг энд дарж суулгаарай. Ном маань одоогоор андройд уншигч дээр байгаа бөгөөд тун удахгүй iOS хувилбарт ачаалагдах юм. Та бүхэн дараахь хаягаар орж дэлгэрэнгүй танилцана уу. http://www.bookstore.mn/more/2368
Байн байн толгой нь өвдөж, дотор нь муухайрч, хоолны дуршил муудсаны нэг шалтгаан нь гэдсэндээ “хорны үйлдвэртэй” болсных байдаг. Ходоодны хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, элсэн чихэртэй хүнс байнга их хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна.
Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг.
Хүний биед огтоос хэрэггүй хоол буюу огт хэрэглэхгүй байх нь дээр хоол ундаанд би хийжүүлсэн ундаа, шарсан төмс буюу чипс, хиам, утсан мах, зайдас зэргийг хамгийн түрүүнд оруулна. Хийжүүлсэн ундаа ясны сийрэгжилт бий болгодог бөгөөд ялангуяа хүүхэд үүнийг багаасаа хэрэглэх нь маш хортой юм. Мөн өөх тос тэр дундаа амьтны гаралтай өөх тосыг бараг хэрэглэхгүй байх нь хүнийг хэт таргалалт, элэг дотрын өвчин, цусны даралт ихдэх өвчин, зүрх судасны өвчин гэх мэт олон өвчнөөс сэргийлдэг.
Чихэр, давс, өөх тосыг өнөө цагт гурван цагаан хор ч гэж нэрлэх болоод байна. Хэт их давс, чихрийн хэрэглээ бөөрний чулуужилт, чихрийн шижин гээд олон төрлийн өвчний эх үүсвэр болдог.