Цагаан хоол ба үе үе ходоодоо амраах нь

8:30 AM

Ходоод гэдсээ амрааж цэвэрлэх олон аргууд байдаг. Үе үе цагаан хоол идэж болно. Эсвэл зарим хүмүүс хаврын улиралд мацаг барьдаг. Яагаад хаврын улирал гэхээр хүний бие ялангуяа элэг хавар нойрноос сэрдэг. Энэ үед аль болох хөнгөн хоол идэх нь элгэнд өгөх ачааллыг багасгах сайн талтай. Элэг бидний хоол тэжээлээр орж буй бүх бодисын хорыг шүүдэг гэдгийг уншигчид маань юу эс андах вэ. Зарим хүмүүс өнжөөд нэг хоног мацаг барьдаг. Нийт үргэлжлэх хугацаа нь 1 сар хүртэл үргэлжилж болно. Ингэж жилдээ нэг удаа бие эрхтэнд үүссэн хорт бодисыг цэвэрлэж заншил болгосон хүмүүс олон байдаг. Мацаг барих сэтгэлийн тэвчээр хүрдэггүй юмаа гэхэд 7 хоногийн 1-2 өдрийг цагаан хоолны өдөр болгох нь ходоод амраах бас нэгэн зөв шийдэл юм. Аль аль нь эрдэмтдийн судалгаагаар эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл