Би бяцхан салхич шувуу
8:45 PMНадад хүч хайрлаач
Би бяцхан салхич шувуу
Намайг бүү туйлдуулаач
Би бяцхан салхич шувуу
Салхи минь хүчтэй бүү үлээгээч
Далавч минь цуцах нь
Бороо минь ширүүсэж бүү норгооч
Би газарт норон унах нь
Гэвч салхич шувуу би
Хүчтэй салхинаас айхгүй
Ширүүн бороонд нуугдахгүй
Гэнэн ч би салхич шувуу
Хүслээ умартан газар унахгүй
Салхич шувуу би салхиндаа л жаргадаг
Нартай налгар өдөр надад хэрэггүй
Салхич шувуу надад
Салхи бас эрх чөлөө л хэрэгтэй
Б.Эрхэмбаяр
2013.07.21
0 сэтгэгдэл