Би дурламаар байна

6:50 PM



Тиймээ яадаг юм би дурламтгай
Тэртээд одсон түүнийг бодож
Зүрхээ даран шаналамааргүй байна
Зүгээр л би дахиад дурламаар байна

Үүрдийн амраг гэж байдаг бол
Үлгэр шиг үнэндээ сайхан л биз
Даанч энэ амьдрал өөр хойно
Дахиад би зүгээр л дурламаар байна

Тиймээ яадаг юм би дурламтгай
Тэр нэгнийг зүрхэндээ хадгалж
Өнгөрснийг санаж шаналалгүйгээр
Өөрийн эрхгүй чамдаа дурламаар байна


Б.Эрхэмбаяр
Улаанбаатар хот
2012-12-04

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл