Залуу нас минь

12:38 PM



Гэнэн гэхэд дэндүү гэнэн миний залуу нас

Гэгэлгэн гэхэд дэндүү гэгэлгэн миний залуу нас

Өнгө мөнгөний хорвоод харин барьц алдаагүй миний залуу нас

Үнэтэй зүйлийг өөр талаас нь харсан миний залуу нас



Мөнгөтэй эрийн гоёл болоогүй миний залуу нас

Мөрөөдлөөрөө амьдарч түүндээ зорьсон миний залуу нас

Дурлалд сохорч зүрхээ сэмлэсэн миний залуу нас

Дуунд уяарч аз жаргалыг мэдэрсэн миний залуу нас

Эрх муур шиг эр хүний нөмөрт нуугдаж яваагүй миний залуу нас

Эрхэмсэг оршиж харин тэмцэж явсан миний залуу нас

Ханиа толгойгоороо биш зүрхээрээ л сонгосон миний залуу нас

Хайрыг харин дээдэлж чадсан миний залуу нас

Сувдан сондор шиг гоёмсог явсан миний залуу нас

Сувд эрдэнээр харин өөрийгөө арилжаагүй миний залуу нас



2011-07-04
 

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл