Бүтэлгүй хайрын золиос болох уу?

10:14 AM

Хайр дурлал бүтэлгүйтэж, харилцаа дуусах азгүй зүйлүүд хүний амьдралд зөндөө тохиолддог. Хэрэв та бүтэлгүй хайртай учирч хайртай хүн тань таныг орхин одсон бол өрөөнийхөө мухрыг сахиж, гуньж, гутарч, суух хэрэггүй. Сайхан дурсамжууд хэдийгээр зөндөөн олон үлдсэн байж болох ч тэр бүгдийг аль болох эргэж дурсахгүй байхыг хичээ. Тэгээд ирээдүйгээ харж зоригтой алхах хэрэгтэй. Таныг зөндөөн олон гэгээн хайр, сэтгэл хөдөлгөсөн болзоо хүлээж буй гэдэгт үргэлж итгэлтэй байгаарай.

Гагцхүү та зориглон өнгөрсөн бүхнийг мартаж бүхнийг шинээр эхлэх л танд үлдсэн гэж бод. Үүнд туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Хэсэг зуур цаг заваа тэс өөр зүйлд зарцуул. Сайхан кино үзэх, ном унших гээд таны хийх дуртай зүйлүүд зөндөө олон байхад та заавал тэр нэгэн бүтэлгүй хайрыг бодон санааширч суух гэж үү. Өөрийнхөө бодол санааг цэгцлэн ажил алба, хичээл сургуульдаа анхаарлаа хандуул. Таныг хэн ч биш гээд орхин одсон хүний араас дурсан санаж нэхэл дагал болж суухын оронд ирээдүйд би амжилт гаргаж тэр намайг яаж сайхан амьдрахыг хараасай гэж бод. Хор шар бардам зангаа гарга. Гагцхүү амжилтын төлөө хэсэг зүтгээд үз. Та амьдралдаа амжилттай сэтгэл хангалуун байх юм бол таныг гэх хүмүүс зөндөө олон тааралдана гэдэг итгээрэй. 

Өнгөрснөө дурсахдаа шударга бай. Өнгөрсөнд юу болсон, юунаас болж хайр чинь унтарч, харилцаа чинь дууссаныг бодитоор дүгнэ. Өөрт чинь алдаа байсан бол тэр алдааг дахин давтахгүйн төлөө анхаар. Бүтэлгүй хайрын эзнийхээ сайн талуудыг хэт дөвийлгөн бодох биш түүний бас сул талуудыг бодох гээд оролдоод үз. Түүнд ямар нэгэн муухай сул тал заавал байгаа. Гагцхүү та хайранд сохорсон байсан болороор л тэр сул талуудыг нь олж харахгүй байсан байх. Иймд түүний сул талуудыг олж харвал “Тэр ийм л нэг шалихгүй залуу байсан шүү дээ. Би тэрэнд “гоёдох” юм байна гэж бодоод эхлэвэл та түүнийг мартах нь хялбар болно. 

Сайхан хайр дахиж ирнэ гэдэгт битгий эргэлз. Дахиж хэзээ ч хайрлаж, дурлаж чадахгүй гэж бүү ай. Дахиад заавал хайр ирнэ гэдэгт итгэ. Өнгөрсөндөө бүү амьдар. Тэр бүхэн болоод өнгөрсөн одоо надад өөр амьдрал, өөр хайр, өөр залуу ирнэ гэдэгт итгэ.

Зовсон азгүй хүн шиг байх хэрэггүй. Хувь заяандаа гомдоллож, өөрийгөө азгүйд тооцох хэрэггүй. Ийм байдалтай байгаа хүн үнэхээр арчаагүй өрөвдмөөр харагддаг бөгөөд дараачийн учрал таныг тойрон өнгөрөх болно.

Хэрэв та өөр хэн нэгэнтэй учирвал өмнөх залуутайгаа түүнийг харьцуулж бүү бод. Хүн гэдэг бүгд цорын ганц төрсөн байдаг болохоор шинэ учирсан залуу чинь өмнөх залуу шиг чинь байхгүй гэдгийг ойлго. Ирээдүйн харьцаагаа өнгөрсөн хайр дурлалтайгаа бүү харьцуул. Таныг гомдоож, хуурч орхисон тэр хүнээр бусдыг төсөөлж, бусдад итгэх итгэл найдвараа үгүйсгэх хэрэггүй.

Эцэст нь уужим амьсгаа аваад зүгээр л инээмсэглэ. Зүрх сэтгэл чинь шархалж та дотроо шаналж байвч нүүрэндээ худлаа ч гэсэн инээмсэглэл тодруул. Инээмсэглэхийн хүчийг та дутуу үнэлж болохгүй.  Та цор ганц өөрийг чинь хайрлах хүнийг заавал олно.
Бүтэлгүй хайр дурлал таны зүрх сэтгэлд мартахын аргагүй ул мөрөө үлдээж шархлуулах магад ч бидний хайр сэтгэл юунаас болов яагаад бүтэлгүйтэв гэдгийг үнэн зөв үнэлж цэгнэсний үндсэн дээр өөрийн хийсэн алдаа болоод та хоёрын харилцаанд байсан зөрчил чухам юунаас болоод байсныг ойлгож чадвал амьдралдаа ялангуяа хайр дурлалын асуудалд дахин алдахгүй байх магадлал ихэсдэг байна. Харин ч бүтэлгүй хайр танд ухаарал хайрлаж цаашид сэтгэлийн хаттай байх, аливаа юманд ул суурьтай хандах, тэвчээртэй байх гээд олон сайхан чанарыг өөртөө төлөвшүүлэх боломжийг нээж өгдөг байна.

Мөн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад олон хүн бүтэлгүй дурлалын шаналал зовлонг мартах гэхдээ өөрөө ч мэдэлгүй өөртөө таалагдсан сонирхсон зүйлдээ анхаарал төвлөрүүлдэг бөгөөд энэ нь урлагийн олон мянган гайхамшигт бүтээл туурвих, шинжлэх ухааны нээлт хийхэд ч тухайн хүнийг хөтөлсөн тохиолдол хэдэн арваараа байдаг байна. Өнөөдөр амжилттай яваа олон мянган бизнесмен бага залуу насны гэнэн бүтэлгүй дурлалаасаа сургамж авч олигтой хүн болж амжилтанд хүрэхийн төлөө зүтгэснээр амжилтанд хүрсэн түүхүүд ч олныг дурьдаж болох юм. Иймээс таны хайр бүтэлгүйтсэн бол та түүнийг зөвхөн надад ийм зүйл тохиолдлоо гэж сэтгэлээр унаж гуньж гутрахаас илүүтэйгээр энэ бол ямар ч хүнд тохиолддог амьдралын нэгэн хэвийн үзэгдэл мэтээр хүлээн авч бүтэлгүй дурлалын шархаа амьдралдаа бодитой амжилт бүтээл олох давуу тал болгон эдгээж чадвал та хэзээ нэгэн цагт гайхамшиг жинхэнэ хайртайгаа заавал учрах болно.


Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл