Тэр чамайг үнсэхгүй

7:44 PM

Тэр чамайг үнсэхгүй
Цээжиндээ энхрийлэн тэврэхгүй
Уруулнаас нь хайр амтлагдахгүй
Зүрхнээс нь хайр ундрахгүй

Зуурдын жаргалд мансуурсан
Зүрхны бус амраг тэр
Хөндий хоосон нүдээр ширтэж
Хүслээ гүйцээх төдий
Хайр байхгүй янаглал
Хөггүй хөгжим шиг чахрах вий

Тэр чамайг үнсэхгүй
Цээжиндээ энхрийлэн тэврэхгүй
Уруулнаас нь хайр амтлагдахгүй
Зүрхнээс нь хайр ундрахгүй

Сэрэхэд дэргэд чинь байхгүй
Гуниглахад уйтгарыг чинь үргээхгүй
Уйлахад нулимсыг чинь арчихгүй
Уярахад үсийг чинь илбэхгүй ээ

Март түүнийг март бүсгүй минь
Магад чи жинхэнэ хайртай учирна удахгүй
Март март бүсгүй минь
Магад үнэний бус зуурдын дурлалыг март

2011-04-26

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

2 сэтгэгдэл