Gold Diggers

9:00 AM

Царайлаг сайхан төрсөн бүсгүй хүнийг мөнгөтэй эрчүүд сонирхох нь элбэг байдаг. Иймд сайхан бүсгүйчүүд мөнгийг өөрийн гараар бүтээж өөрөө олж сурах биш хэн нэгэн хэтэвч зузаан эр хүний нөмөр нөөлөгт багтаж явах нь амьдралд илүү амар хялбар гэж боддог. Ингээд л бүсгүйчүүд маань өнгөтэй сайхан царай, гунхсан сайхан бие, залуу насаа мөнгөөр арилжиж эхлэдэгт би маш их харамсдаг.
Лондонгийн Эдийн засгийн сургуулиас (London School of Economics) хийсэн судалгаанаас харахад судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийг 64 хувь нь ирээдүйд түүний нөхөр болох хүн өөрөөс нь хамаагүй илүү цалинтай байхыг хүсч байгааг илэрхийлсэн байна. Хамгийн сонирхолтой нь энэ тоо эмэгтэйчүүдийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хамаагүй бага байсан 40-өөд онтой харьцуулахад өссөн байгааг эрдэмтэн судлаачид цохон тэмдэглэсэн байх юм. Ингэхээр орчин үеийн бүсгүйчүүд бид мөнгийг дээдлэх үзлээрээ эмээ нараасаа хамаагүй илүү болсон нь харагдаад байгаа юм.
Баруунд мөнгөтэй эрчүүдийг урхидаж явдаг бүсгүйчүүдийг “голд диггер” буюу алт ухагчид гэж нэрлэдэг. Тэдний хийдэг үндсэн ажил бол яаж мөнгөтэй баян эрчүүдийг өөрийн болгох вэ. Та бүхэн хэрэв санаж буй бол Анна Николь Смит гэж Холливудын бүсгүй бараг 100 дөхсөн баян эртэй хуримлаж эцэст нь түүнийг нас барахад өв залгамжлалын төлөө үр хүүхдүүдтэй нь олон жил шүүхдэлцсэн. Харамсалтай нь ийм замаар хүрсэн баян тансаг амьдралын хэв маяг тэр бүсгүйд жаргал болоогүй. Амьдралынх нь утга учрыг үгүй болгосон. Тэрээр хар тамхи, завхайрал элдэв хэрэгт татагдаж бүсгүй цэл залуугаараа харамсалтайгаар хорвоог орхисон гашуун түүхтэй.
Хэрэв хайр сэтгэлгүй хүнтэйгээ зөвхөн түүний бэл бэнчинг харж татагдаж байгаа бол ирээдүйд бүсгүй хүний амьдралд ирэх зовлон гуниг бүхний эхлэл тэр мөнгөнд шунасан шунаг сэтгэлээс болдог гэдгийг бүсгүй хүн ойлгож ухаарах чадвартай байвал зүгээрсэн. Амар хялбар олдсон бүхний төлөөсийг хүн амьдралынхаа туршид хэзээ нэгэн цагт төлөх өдөр ирдэг. Сайхан бүсгүй хүнээр зугаагаа гаргаж сурсан баян эр хүн байгалийн жамаар үс зүс чинь онгож гундаад ирэхийн цагт чамайг бүр залуухан үзэсгэлэнтэй нэгнээр сольж л таараа.


Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл