Эмэгтэйчүүдийн баярын мэнд

3:54 PM

Энэ ертөнцийг эмэгтэй хүнгүйгээр эх хүнгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Бүсгүйчүүд бид чинь уян зөөлөн юм шиг хирнээ зовлон бэрхшээл тулж ирвэл шүдээ зууж чаддаг хатуужил бэрхшээлтэй гайхамшигтай хүмүүс шүү. Эмэгтэй хүний хамгийн нандин чанар бол миний бодлоор дотроо дандаа сайн сайхан юм бодож явах гэрэл гэгээтэй зүйл үрүү тэмүүлэх сэтгэлээрээ баян амьдрах чанар юм болов уу гэж би бодож явдаг. Бас эмэгтэй хүний торгон мэдрэмж адтай чанар энэ дэлхийг бүтээж байгаа ч гэж хэлэхэд болно.

За бүгдээрэнд нь Мартын 8-ны баярын мэнд хүргэе. “Үл таних эмэгтэйн захидал” гээд реклам гараад байсан киноны нээлт үзэх урилга уг киног продусерласан найз маань явуулсан байсанд маш их баярлаад очиж киногоо үзлээ Эрхэмээ нь. Үзчихээд уг киноны талаар сэтгэгдлээ та бүхэнд хүргэнэ. Киноны рекламнаас харахад яг миний сонирхдог стилийн кино шиг санагдсан шүү.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

2 сэтгэгдэл