Бүсгүй хүнд хэрэгтэй магтаал

5:36 PM

Би өдий насалтлаа бодоод байсан чинь “Чи их сайхан харагдаж байна” “Даашинз чинь чамд сайхан зохижээ”, “Чи улам л үзэсгэлэнтэй болоод байна” “Чи их сайхан эмэгтэй юм” “Чи их хөөрхөн нүдтэй юм аа” гэх зэрэг магтаалыг нэг биш удаа сонсож байсан боловч Монгол эрчүүдээсээ маш цөөхөн сонссон юм байна. Ихэнхийг нь гадаад залуусаас сонсож байсан юм байна. Ийм сайхан магтаал сонсох бүр эмэгтэй хүний хувьд баярлаж хөөрдөг. Сэтгэл санаа нэг их сайхан тэнэгэр тэр өдрөө л лав их л баяр хөөртэй хүн байдаг юм. Харин нэг сонирхолтой зүйл нь надад сайхан үг хэлсэн гадаад эрчүүд бүгд надтай сээтэгнэж хэлээгүй зүгээр л би нүдэнд нь аятайхан харагдсанд намайг баярлуулах гэж ч юмуу хэлж байсан байх. Тэдний дотор миний дотны найз (зүгээр л сайхан найзууд), ажил хэргийн холбоотой хүмүүс ч байсан. Харин ийм үг хэлж байсан монгол залуус бүгдээрээ зүгээр л намайг эргүүлж байхдаа л хэлж байсан юм байна. Яагаад монгол залуус маань эмэгтэй хүнд сайхан комплимент хэлэхдээ ийм их харам байдаг юм бол. Бидний нөгөө бүдүүлэг муухайгаар нь дуудаад байдаг хужаа нар хүртэл эмэгтэй хүнд магтаал хэлэхдээ харамгүй бололтой. Өнөөдөр ажил хэргийн журмаар хамтарч ажилладаг хятадын банкны хүмүүстэй уулзсан юм. Тэгсэн чинь тэр банкны ажилтан хоёр залуу “Та их сайхан бүсгүй юм. Таныг ийм сайхан эмэгтэй байна гэж төсөөлөөгүй” гэж байна. Би гэдэг хүн яахав дээ бүсгүй л хүн болсон юм хойно магтаалд нь баярласанаа нуугаад яахав. Залуусаа хэн нэгэн эмэгтэй чамд зүгээр л таалагдвал санаа зовохгүй магтаж бай л даа. Бүсгүйчүүд бидэнд тийм магтаал яг л ус агаар шиг хэрэгтэй байдаг юм шүү дээ. Эсвэл манай залуучууд ичимхий байдаг юм уу эсвэл зүгээр гэм хоргүй комплиментийг нь бүсгүйчүүд буруу ойлгоно гэж айгаад байдаг юм болов уу. Та нар юу гэж бодож байна вэ. Өөрсдийнхөө бодлыг доор бичээрэй.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

12 сэтгэгдэл