Служебный роман киноны тухай

5:12 PM

Энэ киног үзээгүй хүн гэж бараг үгүй биз. Шинэ жил болгоноор Ирония судьбы энэ хоёрын аль нэгийг заавал үзчихээд байдаг юм. Энэ удаа шинэ жилийн эхний өдөр Служебный романыг үзлээ. Хүүхэд байхад кино нэг л марзан инээдтэй эр даргадаа дурлаад тэгээд суучихдаг мэтхэнээр л энэ киног ойлгож байж дээ. Насанд хүрсэн хойноо ч арай залуу байсан юм байлгүй бас л нэг л их ой ухаандаа оруулж үздэггүй байсан ч юм шиг. Алдарт Рязановын бүтээл гэхээрээ ч тэр үү хөнгөн инээдмийн хажуугаар маш их амьдралын үнэн бодит байдлыг хавчуулж орхидог нь надад маш ихийг бодогдуулсан. Тэр амьдралын бодит үнэн, гуниг зовлонг нь бага байхдаа олж ердөө хардаггүй киног жинхэнэ сэтгэл зүрхээрээ ойлгож үздэггүй байж гэдгээ энэ жил бүр ч ихээр мэдэрсэн гэх үү дээ. Эмэгтэй хүн яагаад гол дүрийн баатар дарга эмэгтэй шиг болдог. Яагаад гоё эмэгтэйлэг байх бүх хүсэл мөрөөдөл нь унтардаг. Юрид дурласан эмэгтэйн сэтгэлийн зовлон шаналалыг урьд нь нөхөртэй эмэгтэй байж өөр хүнд дурлаад “тэнэг амьтан” гэх мэтхэнээр л төсөөлдөг байж. Бас тэр Новосельцев Юрид яагаад зээлсэн 20 рублиэ эргүүлэн өгөөд шанаадаж орхидог. Юри шиг хүн чанар хүний мөс жудаг гээчийг гээчихсэн хүмүүс бидний эргэн тойронд ямар ч олон байдаг юм. Энэ бүгдийг мэддэг болсон хойноо ч юм уу жинхэнэ насанд хүрсэн хойноо энэ киног үзэхэд үнэхээр сонирхолой байлаа. Мөн энэ жил энэ кино надад яагаад ч юм инээдмийн кино гэхээсээ илүүтэйгээр гунигтай кино юм шиг санагдсан.

2011 оны 1 дүгээр сарын 03

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

4 сэтгэгдэл