Шүлгүүд

11:18 AM

Яруу найрагч Өлзийтөгсийн шүлгээс блогтоо оруулж байна. Хүн яаж ийм аяьяастай төрдөг байна. Би түүний шүлгээс эмэгтэй хүний дотоод мөн чанар нэг тийм эмзэгхэн ихэмсэгхэн дүр төрхийг олж хараад байдаг юм. Бас дээр нь түүний хайрын шүлгүүд гайхалтай.

Би цэв цэнхэр атлаа

Би цэв цэнхэр атлаа
БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснасс ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ

Бүр нэг сэтгэлээр уначихаад

Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Òийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл "


Хуримын маргааш

Сандлын түшлэг налж
Санаашрангуй хэвтэх
Хүүхэн заяа шиг даашинз минь
Хүслийн эцэс шиг сульджээ
Газар шүргэсэн ханцуй нь
Ахиж нисэхгүй жигүүр
Дахиж хэн ч ємсєхгүй ээ"

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

1 сэтгэгдэл