Шүлгүүд

6:40 PM

Бүсгүй минь

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…

Х.Тэргэлийн шүлгээс
Сайхан баярлаарай охид оо

Бүсгүй минь бүү гунигла

Бүсгүй минь бүү гунигла
Бүлээн нулимсаа гамгүй бүү асгаруул
Болохгүйгээс болох нь илүү энэ орчлонд
Бодол өөдрөг толгой тэнэгэр алхал



Дурлах эрхгүй

Сайхан залуу минь надад харц бүү унага
Салхи татуулан зөрөхөд минь эргэж бүү хар
Салаа замын урсгалд төөрсөн бидний
Сайны ерөөлтэй хувь тавилан нийлэх нь үгүй

Дэгжин залуу минь над уруу харц бүү чулууд
Дуу аялан зөрөхөд минь зам дээр бүү хөндөлсө
Дуулим хорвоог хамт туулах хувьгүйгээс хойш
Дурлаж догдлох зай зүрхэнд минь үгүй

Хөөрхөн залуу минь надад бүү дурла
Хүрэн зүрхийг минь эзэмдэх гэж бүү оролд
Хүний энэхэн орчлонг хамт туулах хувьгүйгээс хойш
Ханхар сайхан ч чамд дурлах эрх надад үгүй

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

7 сэтгэгдэл