Монголд амьдрахад ирээдүй байна уу?

12:35 PM

Сүүлийн үед яагаад ч юм Монголд хэрэггүй ч буцаж ирж үү гэсэн бодол төрөөд байх боллоо. Ёстой нөгөө эмэгтэй хүн саран дээр амьдарсан ч санаа амрахгүй гэдэг нь болж байна уу. Ер нь би тийм уйдамхай туйлбаргүй хүн юм уу бүү мэд. Одоогоос 2 жил хагасын өмнө Монголдоо очиж амьдрал ахуйгаа бүр мөсөн төвхнүүлье гэж ямар их хүсэж байлаа даа. Гэтэл одоо ингээд ийм амархан шантарсан юм уу эсвэл уйдсан уу ал нь болохыг хэлэхэд бэрх. Ямарч байсан л эх орондоо төрж өссөн нутаг орондоо байгаа хирнээ их бага зүйл дээр дийлэнх олонхийн санаа бодол минийхээс нэг л өөр байгааг алхам тутамд мэдэрч тэр хирээр стрэсстээд яваад байгаагаас болж байна уу. Харин ч манай ажлынхан болон ойр орчмынхон уг нь ихэнх нь гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг. Гэтэл бүр ойр орчимд нэг ч тийм хүн байхгүй газар бол байдал бүр хэцүү байх байсан байх. Би дотоодод боловсрол эзэмшсэн хүмүүсийг доош нь хийсэн юм биш шүү. Гэхдээ л Монголоосоо гарч үзээгүй ихэнх хүмүүсээс шал өөр “үнэр үнэртээд” байдгийг энд нуулгүй хэлчихье. Ядаж л айлд уригдсан бол очих очихгүйгээ хэзээ ч confirm хийхгүй. Баахан хоол унд бэлтгээд гүйж байтал уригдсан хүмүүсээс хэдхэн нь ирж хий дэмий хоол хийлгэж шатаах ч юм уу. Гээд жижиг сажиг мэт санагдавч бухимдал төрүүлэх зүйлүүд асар олон байна. Нэг удаа манай нэг босс /тэр насаараа монголд ажилласан хүн л дээ/ ширээн дээр тавьдаг календарь ер ашиглагддаггүй учир цаашид хэвлүүлэхгүй гэж байна. Энэ нь ширээн дээр дэлгээтэй байдаг “Diary”–ийг хэлж байгаа юм. Тэнд байсан бүх хүмүүс харин тийм шал дэмий хэрэглэдэггүй гэж байх юм. Би тэссэнгүй надад бол хамгийн их хэрэгтэй зүйл би тийм зүйлгүйгээр ажил хийж чаддаггүй гэчихлээ. Яагаад гэвэл магадгүй миний ажлын онцлогоос ч болдог байж магадгүй би тэр Diary дээрээ өдөр өдрөөр өнөөдөр хэдэн цагт ямар уулзалтууд байгаа энэ 7 хоногт юу юу амжуулах эцсийн deadline ууд гээд баахан юм тэмдэглээд хэрэв энэ 7 хоногт амжуулаагүй ажлууд гарвал дараа 7 хоногийн хуудсууд дээр шилжүүлэн бичдэг байхгүй юу. Иймээс товчхондоо бол тэр дэвтэргүйгээр би бол юу ч биш гэсэн үг. Diary book- ний нэг давуу тал бол бас зөвхөн дэвтэр дээрээ бичээд л мартчихдаг тул түүнийг тэгэхийг мартчих бий гэж тархиа байнга ажиллуулж зовоохгүй их амар байдаг юм. Монголд харин ийм зүйлийг ажилдаа хэвшүүлээгүй тийм том боссууд хүртэл байгаад бүр бөөлжис хүрээд байх юм. Ямар ч албан ажлын төлөвлөгөөгүй урсгалаар эсвэл боссуудын ажил тийм хялбархан зөвхөн толгойд нь л эргэлдэхээр ачаалал багатай цөөхөн байдаг гэсэн үг үү. Харин ч Монголд ирснээс хойш би зөвхөн албан ажилдаа л diary book хэрэглэдэг болсон. Уг нь гадаадад бол байрны мөнгө интернет, утасны төлбөр төлөх deadline, хүүхдийн багштай уулзах, эмчид үзүүлэх appointment гээд өшөө өч төчнөөн хувийн өдөр тутмын зүйлүүдээ бичдэг байсан. За нөгөө Монголд амьдрахад зүгээр үү гэж эхэлсэн биш бүүр шал өөр юм бичээд хадуураад явчихлаа.
Монголд амьрахад миний хувьд юу хэцүү байна вэ гэхээр
Хүмүүсийн сэтгэлгээний зөрүүтэй байдалШударга бус байдал /нийгмийн аль ч хүрээнд нүүрэлсэн/Агаарын болон хүрээлэн байгаа орчны бохирдолСанхүүгийн хувьд бэхжихэд хугацаа их шаардана /орлого харьцангуй бага байна./Гэсэн 4 үндсэн хүчин зүйлүүд байгаа юм. Түүнээс Монголд хийх ажил асар их байна. Сонирхолтой ч ажлууд хийгдэж байна. Миний хувьд эргэж ирсэнээсээ хойш их олон зүйлийг сурч мэдэж авлаа мэргэжлийн хувьд олон талын туршлагатай боллоо гээд дэвшилттэй зүйлүүд их байна. Эх хүний хувьд хүүхдүүдээ ядаж цэвэр агаартай орчинд өсгөхсөн, зөв хүмүүжилтэй зөв сэтгэлгээтэй нийгэмд хүмүүжүүлэхсэн гэдэг тал дээр бол харин Монголд байдал их хүнд байна.
Та бүхэн үүнийг уншиж үзээд өөрсдийн санаа бодлоо илэрхийлбэл их баярлах байна. Би уг нь poll хийх гэсэн амжсангүй.
Монголд амьдрахад ирээдүй байна уу. Бид Монголын нийгмийг өөрчилж чадах ууЯмар ч ирээдүй алга. Гадагшаа гарч амиа бодох хэрэгтэй юу.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

26 сэтгэгдэл