Миний бие өнгөрсөн долоо хоногт Австри улсын Вена хотод хэдэн хоногийн семинарт суугаад ирлээ. Семинарын гол чиглэл нь банкны бусад банк санхүүгийн байгууллагуудтай хийх харилцаа холбоо, бизнесийн асуудал байлаа. Монголын банкуудаас ердөө 3 хүн уригдсан нь цаад зохион байгуулагч болох Raffaissen Zentral Bank Osterreich-тэй (RZB) харилцаа холбоотой монголын банкууд цөөхөн байгаагаас болсон байх. RZB бол Австрид төдийгүй Европт хийж буй үйл ажиллагааны цар хүрээгээрээ дээгүүрт ордог том банк бөгөөд сүүлийн үед ОХУ болон зүүн Европийн зах зээл бас Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудыг ихэд сонирхож эдгээр зах зээлд хүчтэй түрэн орж байгаа юм байна. Энд нэг сонирхолтой санагдсан зүйл бол тэр том барууны банкинд маш олон оросууд ажиллаж байгаа нь Оросын эдийн засгийн хүчтэй өсөлт болон зах зээлийн шингээх чадвараас нь болоод барууныхан Оросуудыг асар их сонирхож байгаа нь харагдсан шүү. Хэдхэн жилийн өмнө орос хэл бараг хэрэггүй болох нь гэж үзэж байсан бол орос хэл мөдхөн англи хэлнээс хэрэгцээтэй болж мэдэхээр санагдсанаа дурдахад илүүдэхгүй биз. Миний хувьд хэрвээ арваад жилийн өмнө тэрхүү семинарт суусан бол ёстой юу яриад байгааг нь ч ойлгоход бэрх байх байсан байх. Харин Монголын банкууд яаж өсөж хөгжсөн тэр дундаа манай Худалдаа хөгжлийн банкны гадаад харилцаа яаж өргөжсөн олон улсын зах зээл дээрх үйл ажиллагаа нь хэрхэн өсөж бэхжиж байгааг мэдэрч энэхүү банкинд ажиллаж байгаагаараа бахархах

Schonbrunn /орчуулбал “Үзэсгэлэнт булаг”/ буюу хааны ордон


Зальцбург Моцартын төрсөн хот


