Чиний үгүйд

6:46 PM

Чиний үгүйд

Нөхөр маань хэдхэн хоногийн томилолтоор гадагшаа явсан биш гэр орон эзгүйрээд нэг л сонин эл хуль. Ядаж хадам ээж охиныг минь чамд хүүхдээ цэцэрлэгт өглөө орой хүргэж өгч авахад төвөгтэй гээд гэр лүүгээ аваад явчихсан. Би гэдэг хүн гэртээ ч хоол идэх дур хүрэхгүй хийх юмаа олж ядсан хүн болж хувирдаг байгаа. Хүний хань гэдэг яасан ч сайхан түшигтэй ханьтай гэр орныг дулаацуулж байдаг юм бэ дээ. Ханилж сууснаасаа хойш гадаадад сурч байхдаа 2 талд бүтэн жил болсоныг эс тооцвол нээрээ бараг хол байж үзээгүй юм байна. Тэр нэг жил ч ёстой хэцүү байсан шүү.
Би тэгээд гайхлаа Солонгос яваад Америк яваад бараг 4-5 жил уулзалдаагүй хүмүүс яаж болдог байнаа хөөрхий. Тэгээд ажил хийж хэдэн төгрөг оллоо гэхэд хамтын амьдрал, үр хүүхэд гэр бүлтэйгээ байх сайхан цаг мөчүүдийг нь орлож чадахгүй нь ойлгомжтой. Тэгж тусдаа л амьдрах юм бол суухын хэрэг юу байна. Миний бодлоор бол жаргасан ч зовсон ч хамтдаа л байвал дээр юм шиг санагдах юм. Тэгээд Монгол хүний амьдрал гэр бүл сарниж, хань ижлээсээ хол байхаас өөр аргагүй тийм хэцүү болчихсон л байх юм даа.

Нөхөр маань унтахдаа их хурхирдаг болохоор би заримдаа тээршаадаг харин эзгүй байх эхний шөнөөс л хурхиралтыг нь хүртэл үгүйлдэг гэжийншт. Тэгээд л бодохоор заяаны хань гэдэг өөр юм аа. Суугаад зөндөө олон жил болчихсон байхад л чиний эзгүй хэдхэн өдөр будилж мунгинаад чамайгаа үгүйлээстэй болчих юм.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

15 сэтгэгдэл