Дэлхийн хамгийн дур булаам эрийг шалгаруулна

2:57 PM

Цаана чинь дэлхийн хамгийн дур булаам залууг шалгаруулах гэнээ. Ёстой сайхан. Энэ чинь эрэгтэй эмэгтэй хүний хүйсийн тэгш эрх гэж ярих болсон одоо үед яг нүдээ олсон санаа байна. Энэ муу эрчүүд эмэгтэйчүүд биднийг аль дээр үеэс царай зүс бие хаагаар минь хүртэл уралдуулж хүүхнүүд биднийг тийм ч мисс ийм ч мисс гэсэн сайхан нэрийн дор эрт баларын боолын зах шиг эгээтэй л шүдийг нь татаж үзэхээс наахнуур аягладаг байсан. Одоо тэр хөг нь өнгөрөх нь. Хүүхнүүд бидэнд сайхан царай зүстэй бие хаатай эрчүүдээр нүдээ хужирлаж тэд биднийг яадаг билээ яг тэрэн шиг нь аяглах эрх чөлөөг олгож байна. Гэхдээ эрчүүд минь та нар бүү бухимдаарай үүнд бас та нарын хувьд маш ашигтай өргөн боломж нээгдэж байгааг олж харах хэрэгтэй. Энэ чинь царайлаг сайхан гоё бие бялдартай дур булаам эрчүүд та нарт маш том боломж олдож байна гэсэн үг. Яагаад сайхан царай зүсээрээ хүүхнүүд хоолоо олж идээд байхад эрчүүд болохгүй гэж. Ер нь эмэгтэйчүүд бид нар дарлагдаж доромжлогдож ирсэн ч бас цаагуураа муу эрчүүдээс хамаагүй давуу талуудтай байсан байна шүү. Үүний нэг жишээ бол сайхан төрсөн бурханы хишгийг эрчүүд та нараас хамаагүй ашигтайгаар ашигласаар ирсэн явдал. За тэгээд эрчүүд минь бид нар та нартай адил тэгш эрхтэй болсон шиг та нар бас бидэнтэй адил тэгш эрхтэй болж байгаа өнөөгийн нийгэмд сайхан бие хаа, царай зүсээрээ уралдаад байгаарай. Дэлхийн дур булаам залууд өрсөлдөх дур булаам эр Монголд байхгүй гээд оллоо.mn ёстой шарыг чинь гозойлгож байна. Би оролцоё гэх хоншоортой аавын хүү байна уу? Аягүй бол муусайн монгол эрчүүд та нарын дунд тийм зоригтой аавын хүү байхгүй дээ. Байлаа гэхэд тийм сак монгол залууг би л лав мэдэхгүй юм байна. Хорин хэдтэй нь чөрийсөн чөтгөр шиг гуч жаахан гарахаараа бүгд гүзээгээ унжуулчихаад. Тэгээд ичихгүй Гоожуур моожуур мэтийн гүзээгээ унжуулсан юмнууд нь биднийг сак хүүхэн тийм байх ёстой ийм байх ёстой гээд европ хүүхний хэмжээсийг тавиад байдаг шүү.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

14 сэтгэгдэл